solongonews
Хятад-Монголын ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн дээд хэмжээний уулзалт болов
2018-06-07 19:50
Хятад-Монголын ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн дээд хэмжээний уулзалт болов.

Хятад-Монголын ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн 2018 оны дээд хэмжээний  уулзалт болон Өвөр Монголын Баяннуур хотын ноолуурын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төслийг сурталчлах уулзалт өчигдөр Линьхэ дүүрэгт болов.

Хурлыг Хятадын хүнс хөдөө аж ахуйн  бүтээгдэхүүний экспорт импортын худалдааны холбоо, Өвөр Монголын худалдааны танхим, Монгол улсын Ноос ноолуурын нийгэмлэг, Баяннуур хотын захиргаа зохион байгуулсан юм. Хятад, Монголын холбогдох байгууллагын албаны хүмүүс, Бээжин,  Хэбэй, Шаньдун, Нинься, Ганьсү, Өвөр Монголын ноолуурын аж ахуйн нэгжийн төлөөлөгч, Монгол улсын ноос ноолуурын аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн хуралд оролцсон байна.     

Хурлын үеэр, Баяннуурын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тэргүүлэх аж ахуйн холбооны ноос ноолуурын салбар байгууллага, Монгол улсын Ноос ноолуурын нийгэмлэг стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Хятад, Монголын холбогдох байгууллага илтгэл тавьж, санал бодлоо өргөнөөр солилцсон ба хурлын дараа төлөөлөгчид Баяннуурын ноос  ноолуурын аж ахуйн нэгжтэй танилцах юм байна. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Баяннуурын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл