Эмэгтэй хүнд байх ёстой гоо сайхны хэрэгслүүд
2015-12-28 18:21
Энэ нийтлэлд багтах гоо сайхны хэрэгслүүд магадгүй бүсгүй танд бүгд байгаа байх. Гэхдээ танд зарим нь байхгүй байгаа бол өөртөө аваарай.
1. Модон, арзгар үстэй сам
Эмээ, ээж нар танд хэлэхдээ үсээ үргэлж самнаж байх хэрэгтэй гэдэг байх. Гэхдээ сам хамгийн чухал юм. Арзгар шүдтэй сам буюу хуйханд массаж хийдэг сам нь үсийг гэмтээх нь бага байдаг.

2. Дугуй сам
Сам их чухал юм шүү. Ялангуяа дугуй хэлбэртэй сам нь таны үсийг стильд нь оруулахад тусладаг. Ашиглахдаа самаар хуйх хэсгийг босгож өгч болно.

3. Үсний сэнс
Мэдээж танд байгаа байх. Яаралтай үе хэзээ ч гарч болно. Яг гарах гэтэл нойтон үстэй ажил руугаа яарах онцгүй шүү дээ. Танд хэрэгтэй хэрэгсэл мөн. Хатаахдаа дугуй хэлбэртэй сам ашиглаарай.

4. Make up хийх багснууд
Эмэгтэй хүн нүүрээ зөв будаад сурах нь маш их хэрэгтэй зүйл. Төгс будалтанд төгс зэвсэг хэрэгэй. Тиймээс та мэргэжлийн гоо сайханчаас ямар багс яаж хэрэглэх тухай асууж болно. Эсвэл мэдээж Youtube – ээс хариултаа олж болно.

5. Хумсны иж бүрдэл
Хумс бол эмэгтэй хүний гоо сайхны нэгэн хэсэг яалтачгүй мөн. Гэтэл хумс арчилгаанд их зүйл ордог: хумсны хутга, илүүдэл мах авагч, толь өнгөлөгч, илүүдэл махны хайч, хуурай, ацетон, хумсны завсар орсон бохир авагч гээд. Сайхан хумстай байхад энэ бүх хэрэгсэл танд хэрэг болно.

6. Үс ороох индүү
Үсийг жигд, цэвэрхэн бужийлгахад тань туслах зүйл бол үс ороох индүү. Таны үс хэт шулуун бол энэ индүү тус болох юм.

7. Нүүр цэвэрлэгч хөвөн
Орой нүүрээ цэвэрлэх ажиллагаа гарна. Тэр үед хэрэг болох зүйл бол энэ. Сүүн шингэн арчиж авах, тоникоор арчих, нүдний будгаа арчих гээд их үүрэгтэй хөвөн шүү.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
