solongonews
Хятад Америкийн дээд түвшний хэлэлцээрийн хоёр талын удирдагчид утсаар ярив
2019-11-26 22:04
Хятад Америкийн дээд түвшний хэлэлцээрийн хоёр талын удирдагчид утсаар ярьлаа.

        Энэ сарын 26-ны үдээс өмнө ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд, Хятад Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээрийн тэргүүн Лю Хэ, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Robert Lighthizer, Сангийн яамны нарийн бичгийн дарга Мнучинтэй утсаар ярив. Хоёр тал бие биенийхээ тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, холбогдох асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зөвшилцөлд хүрч, хэлэлцээрийн эхний үе шатанд үлдсэн асуудлаар харилцаа холбоо тогтоож ажиллахаар тохиролцлоо.
Худалдааны яамны сайд Жүн Шань, Хятад улсын Ардын банкны ерөнхийлөгч И Ган, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жиже нар оролцов.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл