solongonews
Өвөр Монголыг дэлхийд алдартай аялал жуулчлалын орон болгоно
2017-02-10 11:52
Өвөр Монголыг дэлхийд алдартай аялал жуулчлалын орон болгоно-3

Бү Шяолинь онцлохдоо, аж үйлдвэрийн өөрчлөлт зах зээлийн хэрэгцээ шаардлагын хандлага ч тэр, орон бүсийн өрсөлдөөний байдлаас үзсэн ч тэр, аялал жуулчлалын үйлсийн байр суурь бол бүгд маш чухал юм.

Өвөр Монгол нь аялал жуулчлалын баялгийн том орны хувьд зайлшгүй бүх тал, стратегийн өндөр байранд зогсож, аялал жуулчлалын үйлсийг тавих ёстой байранд тавих хэрэгтэй. Өвөр Монголын бүх орон нутгийн аялал жуулчлалын дотоод агуулга болон шаардлагыг зөв оновчтой ойлгож, газар нутгийн бодит байдлаа үндэслэн алхам дараалалд хувааж, эмх цэгцтэй ахиулж, аялал жуулчлалын үйлсийн хэлбэрээ өөрчлөн зэрэглэл дэвшүүлэхийг түргэтгэхийн зэрэгцээ аялал жуулчлалын үйлсийн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулан хэрэглээний хэрэгцээ шаардлагын өөрчлөлтөд илүү сайн зохицуулах хэрэгтэй. Аялал жуулчлалын онцлог ба соёлын дотоод агуулгыг товойлгон, харьцуулан задлахад давуу талаа харуулах хэрэгтэй. Шилдэг соёлын баялгийг бүх талаар системтэйгээр хамгаалан эмхтгэх ба уудлан гаргаж, аялал жуулчлалын соёлын түвшнийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлалын үйлс бол бохирдолгүй аж үйлдвэр мөн. Гэвч зүй зохисгүй нээж хөгжүүлбэл экологийн орчныг эвдэх болно. Экологийн орчин тойрныг хамгаалах талаар бид “Нэмэх үйлдэл”-ийг хийхээс биш, “Хасах үйлдэл” хийж болохгүй.

“Хөхөмдөг ногоон уул ус бол даруй алт мөнгөн уул мөн” хэмээх ойлголтыг буй болгож, экологийн улаан шугамыг зурж, бохирдолгүй хөгжлийг аялал жуулчлалын төлөвлөлт, нээж хөгжүүлэлт, хамгаалалт, үйлчилгээ болон хэрэглээний бүх явцад хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Ли Жихэн Хятадын Аялал Жуулчлалын Товчоог төлөөлж их хурал хуралдсанд халуун баяр хүргэж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Өвөр Монгол аялал жуулчлалын үйлсийн хөгжлийг ахиулах талаар өвөрмөц онцгой нөхцөл боломжтой бөгөөд олдошгүй алтан боломж тохиолдож, Өвөр Монголын хэмжээнд аялал жуулчлалын үйлс өдрөөс өдөрт хувьсан хөгжиж байна. Аялал жуулчлалын хөгжил хожим хөгжсөн ч нэхэн давах байдалтай болж, Хятад улсын аялал жуулчлалын үйлсийн хөгжлийн нэг чухал хүч болсон байна. Хятадын Аялал Жуулчлалын Товчоо Өвөр Монголын аялал жуулчлалын хөгжлийг бүх талаар дэмжинэ гэв.

Хурлаар “Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газрын аялал жуулчлалын үйлсийн хөгжлийг цааш түргэтгэх тухай санал” болон “Өвөр Монголын Өөртөө Засах Орны "Арван гуравдугаар таван жил"-ийн аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөө”-г тараав.

Өөртөө Засах Орны удирдлага Рэнь Япин, Жан Жаанмин, Жан Юаньжүн, Юүнь Гуанжүн, Сүн Лян, Бай Юйган, Лүө Юнган, Хурц, Ван Хуаньчэн их хуралд оролцсон байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл