
Хятадын Цэргийн төв зөвлөлийн намын байгуулалтын хурал 08-р сарын 17-19-ний өдрүүдэд Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцон, чухал үг хэлэв. Тэрээр: Шинэ цаг эринд цэрэг армийн намын удирдлага, намын байгуулалтын ажлыг бүх талаар чангатгах нь намын байгуулалтыг урагшлуулах чухал шаардлага бөгөөд хүчит гүрэн, хүчирхэг арми байгуулахын чухал нөхцөл юм. Бүх армиараа шинэ цаг эриний Хятадын онцлог бүхий социализм, ХКН-ын XIX хурлын үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлэн, шинэ цаг эриний намын байгуулалтын чиг шугамыг хэрэгжүүлж, цэрэг армийн намын бүрэн удирдлагад байхыг баримтлан, намаа бүх талаар чанд цэгцлэн, хэзээд дайны бэлтгэлийг бүрэн хангаж, шинэ цаг эринд манай намын хүчирхэг арми байгуулах зорилт, шинэ цаг эринд цэрэг армийн дархан үүргээ биелүүлэн, бат бэх улс төрийн баталгаа хангах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин: ХКН-ын XVIII их хурлаас хойш намын төв хороо, цэргийн төв зөвлөл улс төрийн талаар цэрэг армиа бүтээн байгуулж, ялангуяа Гүтянь сууринд бүх цэрэг армийн улс төрийн ажлын хурал хуралдуулж, бүх талаар намыг чанд цэгцлэн, армиа чанд цэгцлэн, цэрэг арми дахь намын бүрэн удирдлагыг баримтлан, намын зохион байгуулалтыг чангатган, цэрэг армийн сайн боловсон хүчний стандартыг баримтлан, үзэл суртлыг цэгцлэн, авилгатай эрс тэмцэж, намын засаглалын сул дорой байдлыг чанга хатуу болгох ёстой гэжээ.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Шюй Чилян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юйшя хуралд оролцон, Ши Жиньпин даргын чухал яриаг хэрэгжүүлэх, цэрэг арми дахь намын удирдлагыг эрчимжүүлэх, намын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар шаардлага дурдсан байна.
