solongonews
Эгэл иргэний тарьсан луувангийн жилийн борлуулалт 500 мянган кг-д хүрлээ
2019-01-09 09:46
52 настай Гүө Жижэнь бол Хятадын Тяньжинь хотын Шичин дүүргийн Шинькөү суурингийн жижиг Шаво тосгоны иргэн.

Тэрээр насаараа жимс лууван тарьж амьдралаа өөд нь татсанаар барахгүй тухайн орон нутгийн тариачдыг уриалан хамтдаа тарьж, хамтдаа баяжлын замаар замнасан байна.

Анх байгуулсан хоршоогоо хэдэн жилийн өмнө гэр бүлийн тариалангийн талбай болгон өргөжүүлж, сүлжээгээр дамжин цахим худалдаа хийснээр Гүө Жижэний лууван Хятадын хэмжээнд борлуулагдсан байна. Ийнхүү ядуу өрхүүдийг ядуурлаас ангижруулах явцад урт хугацааны орлоготой болжээ. 2018 онд түүний луувангийн борлуулалт нь 500 мянган кг-д хүрсэн байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл