2014 оны Дундад улс-Рашааны олон улсын мөс цасны наадам эхлэв
2014-12-23 10:46
2014 оны Дундад улс-Рашааны олон улсын мөс цасны наадам эхлэв.

Энэ сарын 21-нд 2014 оны Дундад улс-Рашааны олон улсын мөс цасны наадам, дөрөв дэх удаагийн Дундад, Монгол, Оросын олон улсын гэрэл зурагчдын наадам болон Рашааны цасны хөл бөмбөгийн анхны тэмцээн Рашаан хотноо эхлэв. Уг мөс цасны наадмыг Дундад улсын Утга урлагийн холбооны гэрэл зургийн төв, ӨМӨЗО-ны Аялал жуучлалын товчоо, ӨМӨЗО-ны Тамир спортын товчоо, Хянган аймгийн засгийн газар хамтран зохион байгуулж, "Домгийн ертөнц, Баяр цэнгэлт мөс цасны наадам, Үзэсгэлэнт сайхан Рашаан" гэсэн гол сэдвийн хүрээнд энэ сарын 21-ээс 2015 оны 3 сарын 21-ний өдөр болтол үргэлжлэн явагдах юм байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
