solongonews
Далд хэлбэрийн аварга
2021-09-20 20:03
Далд хэлбэрийн аварга

Хятадын үйлдвэрлэлийн аварга компаниуд олон нийтэд төдийлөн танил биш байж магад ч өөрсдийн салбартаа гялалзаж байдаг. Тэд тийм ч том биш хэдий ч дэлхийн зах зээлд баттай байр сууриа эзэлж, тэр дундаа салбарынхаа дүрмийг гаргагчид ч бий. Тэд бол боловсруулах үйлдвэрлэлийн салбарын "төрөлжсөн аварга".

Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 2016 онд “Боловсруулах үйлдвэрлэлийн төрөлжсөн аварга шалгаруулах аж ахуйн нэгжийг хөгжүүлэх тусгай арга хэмжээний хэрэгжүүлэх төлөвлөгөө” гаргасан байна. Сүүлийн таван жилд Хятад улс 5 бүлэг 596 төрөлжсөн аварга шалгаруулах компани (бүтээгдэхүүн)-г сонгосон. Үүнд 340 жишээ үзүүлэх компани, 256 төрөлжсөн бүтээгдэхүүн багтжээ. Үлгээр жишээгээр олон компани төрөлжсөн аваргуудын хөгжлийн замыг эхлүүлж, үйлдвэрлэлийн салбарыг өндөр чанартай хөгжүүлэхэд тусалсан байна.

Боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн дагуулагч

1980-аад онд Германы нэрт менежментийн эрдэмтэн Херманн Саймон "Далд хэлбэрийн аварга" гэсэн ойлголтыг дэвшүүлсэн. Энэ нь голчлон салбартаа тэргүүлэх байр суурь эзэлдэг, зах зээлийн ихэнх хувийг эзэлдэг боловч ихэнх нь хүмүүст төдийлөн танигдаагүй жижиг, дунд үйлдвэрүүд юм. Хятад улс өөрийн үйлдвэрлэлийн бодит хөгжилд үндэслэн "төрөлжсөн аварга шалгаруулах" гэсэн өвөрмөц ойлголтыг дэвшүүлжээ.

Энэ хоёрын ижил төстэй, ялгаатай тал юу вэ? "Төрөлжсөн аварга шалгаруулах" гэдэг нь боловсруулах үйлдвэрлэлийн салбар дахь тодорхой нарийвчилсан бүтээгдэхүүний зах зээлд удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, үйлдвэрийн технологи буюу ур мэргэжлээрээ дэлхийд тэргүүлж, төрөлжсөн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь нь дэлхийн шилдэг компаниудын нэгээр тооцогдохыг хэлдэг. "Далд хэлбэрийн аварга" олны танил бус байгаагийн шалтгаан нь ихэнх бүтээгдэхүүн нь завсарын /дундын/ бүтээгдэхүүн бөгөөд эцсийн зах зээлд чиглээгүй байдаг. Жэжян Их Сургуулийн Менежментийн сургуулийн профессор Ү Айчи:

- Гэхдээ хоёулаа урт хугацаанд холбогдох салбаруудад анхаарлаа хандуулдгаас дэлхийн зах зээлийн нарийвчилсан тэргүүлэгчийн загвар болсон гэж хэлэв.

Хятадаас хүлээн зөвшөөрөгдсөн 596 төрөлжсөн аварга шалгаруулах компаниуд (бүтээгдэхүүнүүд) ихэвчлэн үйлдвэрлэлийн 23 ангилалд хуваагддаг. Тэдгээрийн дотроос машин механизм, электрон мэдээлэл, нефть химийн салбарын төрөлжсөн аварга шалгаруулахад чиглэгдсэн компаниуд илүү олон байдаг. Нарийвчлалтай оптик, нарийвчлалтай холхивч зэрэг дэвшилтэт үйлдвэрлэл ба шинээр хөгжиж буй компаниуд байнга гарч ирдэг. Газарзүйн тархалтын хувьд зүүн бүсэд илүү олон, төв ба баруун бүсүүд ч нэмэгдэж байна.

Салбарын тэргүүлэгчийн хувьд "төрөлжсөн аварга шалгаруулах"-ын алтны агууламж хэр өндөр вэ? БНХАУ-ын Аж үйлдвэрийн эдийн засгийн холбооны гүйцэтгэх дэд ерөнхий нарийн бичгийн дарга Шюүнмэн:

- Бизнесийн гол орлогын үүднээс төрөлжсөн аварга шалгаруулах аж ахуйн нэгжийн гурван жилийн дундаж өсөлт 21.9 хувь байгаа нь аж үйлдвэр томоохон аж ахуйн нэгжийн хэмжээ 7.8-аас хамаагүй өндөр байна. Ашгийн өсөлтийн үүднээс 60.6 хувийн аж ахуйн нэгжийн сүүлийн гурван жилийн хугацаан дахь жилийн дундаж өсөлт 10 хувиас давсан бөгөөд үүнээс 340 үлгэр жишээ үзүүлэх аж ахуйн нэгж нь 18.2 хувьд хүрсэн байна.

Чанар, ашиг тус болон эрсдэлээс хамгаалах чадварынхаа ачаар Хятадын төрөлжсөн аварга шалгаруулах олон компани “Ковид-19”-ийн халдварын дэгдэлтийг зогсоож, чухал хувь нэмрээ оруулсан. 

Боловсруулах үйлдвэрлэл нь улс орны хөгжил цэцэглэлт, үндэстний хөгжлийн бат бөх баталгаа байсаар ирсэн. Одоогийн байдлаар Хятад улсын үйлдвэрлэлийн салбар хүчирхэгжиж, саад бэрхшээлийг даван гарах чухал үе шатанд байна.

- “Төрөлжсөн аварга шалгаруулах” компаниуд нь дэлхийн нарийвчилсан салбарын хамгийн дээд түвшинг төлөөлдөг. Үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх удирдагчид, ”аваргууд” юм. Аварга"-ын амжилтын генийг бүрэн судалж, төрөлжсөн аварга шалгаруулах компаниудыг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжил, үйлдвэрлэлийн хүчийг хурдасгахад маш чухал ач холбогдолтой гэж Ү Айчи хэлж байна.

 Анхаарлаа төвлөрүүлэх, шинийг санаачлах бол түлхүүр юм

Гол бизнестээ анхаарлаа төвлөрүүлж, тууштай хийж байж л бид том, хүчирхэг болж чадна. Мэдээллээс харахад төрөлжсөн аварга шалгаруулах таван шилдэг компанийн гол ажиллуулж буй бүтээгдэхүүний хүрээнд жилд дунджаар 24.3 жилийн туршлагатай байдаг.

Нинбө Юүншинь Оптик ХХК-ний ерөнхий менежер Маолэй:

 - Төрөлжсөн аварга шалгаруулна гэдэн нэг өдрийн ажил биш, арван жилийг нэг өдөр мэт анхаарлаа төвлөрүүлж, ялангуяа өөрийн давуу талаа бадруулах шаардлагатай байдаг гэж хэллээ. 

 1982 онд их сургууль төгссөн Маолэй тухайн үеийн Хятадын хамгийн том оптик микроскоп үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж болох Нанжин хотын Жяннань оптик багажны үйлдвэрт ажиллаж байв. Нэг удаа тус үйлдвэр гадаадын компаниас захиалга авсан боловч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хоцрогдсон гэх зэрэг шалтгаанаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаагүй юм. Энэ явдал Маолэйгийн сэтгэлд гүн хоногшжээ. 

 “Бид хэзээ дэвшилтэт оптик багаж үйлдвэрлэж чадах вэ?" Хэдийгээр түүний зүрх сэтгэлд эргэлзээ төрж байгаа ч Маолэй зөвхөн шаргуу ажиллахаас өөр ямар ч аргагүй байлаа. Энэ тэвчээр өнөөдрийн Юүншиньгийн амжилт ололтыг бий болгосон юм. БНХАУ-ын анхны микроскопын салбарын олон улсын стандартыг жолоодохоос эхлээд "Чан-Э" хиймэл дагуул, сансрын микроскопын туршилтын багаж хэрэгслийг "Тяньхэ" станцын гол хэсэгт оруулсан, Юүншинь оптикийн өндөр зэрэглэлийн оптик багаж бүтээхэд хэзээ ч зориг мохоогүй юм. 

Шюйгүн хүнд хэлбэрийн машины ХХК-ниас ч анхаарлаа төвлөрүүлэхийн ач холбогдлыг олж мэддэг. Хятад улсын дотоодын анхны ачааны кран, анхны 100 тоннын кран, анхны 1000 тоннын кран, "дэлхийн анхны кран"-ыг ээлж дараалан нээсэн нь Шюйгүний урт хугацааны шаргуу хөдөлмөрийн тод гэрч юм. Шюйгүн группийн барилгын машины ХХК-ний дарга, намын нарийн бичгийн дарга Ванмин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

- 1990-ээд онд Шюйгүн хүнд хэлбэрийн машин дампуурлын ирмэгт байсан ч тус компани краны үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, “Хэдэн арван жилийн турш хичээн чармайж, үндсэн бизнесээ тууштай баримтлах стратегийн шийдэл гол үүрэг гүйцэтгэсэн гэж хэлсэн юм.

Шинийг судалж шинийг санаачилна гэдэг үг хэлэх эрхийг олохын итгэл юм. Статистик мэдээллээс харахад төрөлжсөн аварга шалгаруулах аж ахуйн нэгжийн сүүлийн гурван жилийн хугацаанд компанийн судалгаа, шинжилгээний зардал нь тэдний бизнесийн гол ажлын орлогын дунджаар 5.14 хувийг эзэлж байгаа нь дэлхийн шилдэг 1000 компанийн 3.6 хувиас өндөр, аж үйлдвэр томоохон аж ахуйн нэгжийн нэг хувиас хамаагүй өндөр байна. Фүяо шилний аж үйлдвэрийн групп дэлхийн автомашины шилний тусгай хангалтын худалдаачид юм. Фүяо группийн ерөнхийлөгч Е Шү сэтгүүлчдэд хандан:

- Автомашины орон зай, гоо үзэсгэлэнгийн хувьд улам олон машинууд уламжлалт салхивчийн оронд ухаалаг, том, бат бэх салхивчийн шил сонгон ашигладаг. Шилний тодруулах чадвар, тунгалаг байдал, гэрэлтүүлгийн үзмэрийг ухаалгаар зохицуулдаг. Судалгаа, хөгжүүлэлт хийснээр Фүхүй нь оюуны өмчийн бие даасан эрх бүхий дэлхийн хамгийн том, хамгийн дэвшилтэт ухаалаг салхивчийн шил үйлдвэрлэх боломжтой болсон гэж танилцууллаа.

Haier Жижя экологийн платформын дэд ерөнхийлөгч, хөргөлтийн үйлдвэрийн ерөнхий менежер Жао Инфэн:

- Хөргөгч үйлдвэрлэхэд хүмүүс үргэлж хүйтэн хадгалалтад илүү анхаарч, хөлдөөгүүрийг үл тоомсорлодог байсан. Олон хэрэглэгчид өдөр тутмын амьдралдаа хөлдөөсөн мах гэсэж цустай ус гарах, өнгөө алдах зэрэг асуудалтай тулгардаг.  Haier бол хөлдөөгүүрийн хадгалалтын технологийн судалгаа, хөгжилд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд бүрэн хэмжээгээр хадгалах зориулалттай хөргөгчийг ажиллуулж, хөлдөөгүүрийн технологийг дээшлүүлсэн гэж хэллээ. 

 Дэлхийн брэндийг бий болгоно

Бүтээгдэхүүний чадвараараа дэлхийн өрсөлдөгчдийн ширүүн өрсөлдөөнөөс ялгарч чаддаг. "Аварга" бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд эзлэх хувь маш өндөр байгаа бөгөөд зарим нь дэлхийн аж үйлдвэрийн сүлжээнд чухал байр суурь эзэлж байгааг харж болно. Мэдээллээс харахад төрөлжсөн аварга шалгаруулах компаниудын 68.3 хувь нь одоогоор гол бүтээгдэхүүнүүдээрээ дэлхийн зах зээлд хамгийн том хувийг эзэлж байна. Ихэнх компаниуд дотоодын зах зээлээ эрчимтэй хөгжүүлсний үндсэн дээр олон улсын хэмжээнд хүрэх замд орсон байдаг.

АНУ-д байгуулсан дэлхийн хамгийн том автомашины шилний үйлдвэр нь дэлхийн 11 оронд компаниуд, үйлдвэрлэлийн бааз, судалгаа, шинжилгээний төвүүдийг байгуулан ажиллуулсан. Фүяо олон жилийн турш олон улсын хөгжлийн замаар явах зарчмыг тууштай баримталж үр бүтээлтэй амжилтад хүрсэн. Гэхдээ дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ таниулж тэдэнд сонгогдох  нь тийм ч хялбар биш юм. Фүяогийн олон улсын тавцанд гарсан төлөөлөх чанартай чухал нэгэн үйл явдал байдаг. Фүяо нь 2004 онд Volkswagen, Audi-ийн дотооддоо үйлдвэрлэсэн загварын шилний захиалга авчээ. Audi-ийн автомашины шилэнд тавигдах шаардлагыг өндөр стандарт гэж хүлээн зөвшөөрсөн тул Фүяо нь хамгийн сайн баг гарган ажиллаж эцэст нь амжилтад хүрсэн байна.

Е-Шү: 

- Энэ явдал Volkswagen, Audi-г маш их цочирдууллаа. Тэд Хятадын компаниуд ийм бүтээгдэхүүн хийж чадна гэдэгт итгээгүй. Тэд шилийг Европ руу буцаан илгээж янз бүрийн туршилт хийж байж сая итгэсэн. Фүяо болон Audi хоёр дахь жилдээ дэлхийн иж бүрэн гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь Хятадын автомашины хоосон орон зайг нөхсөн гэж ярилаа. 

Дэлхий дээрх гурван дугуйтай кран тутмын нэгийг нь БНХАУ-ын Шюйгүн компани хийсэн юм. Энэ оны 06-р сард Шүйгүний үйлдвэрлэсэн 100 гаруй кран дэлхийн өнцөг булан бүрт илгээгдсэн. Шюйгүн хүнд хэлбэрийн компанийн ерөнхий менежер Сүн Жяньжүн:

- Эдгээр нь өөр өөр бүс нутгийн онцлог, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн тусгайлан тохируулсан бүтээгдэхүүн. Дэлхийн, ялангуяа "Бүс ба зам" дагуух орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад Хятадын хүчийг оруулах болно гэж хэллээ. 

Нэг удаад зуу гаруй краныг далайгаар гаргах нь Шүйгүний олон улсын хэмжээнд нэвтэрч буй нэгэн хураангуй дүрс юм. Өнөөдөр гадаадад хэрэгжүүлж буй олон том төслүүдээс Шюйгүний байдлыг харж болно. Энэ оны 01-р сараас 05-р сар хүртэл Шүйгүний дугуйт краны экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар өссөн бөгөөд Европ, Америк, Австралийн дээд зэрэглэлийн зах зээлд экспортлох хэмжээ эрс нэмэгдсэн байна.

Хөргөгчний гадаадад гарсан туршлагын тухайд Жао Яньфэн маш их сэтгэл хөдлөн ярьж байлаа. 20 гаруй жилийн өмнө Haier маш чухал алхам хийсэн нь даруй хилийн чанадад хөрөнгө оруулан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ борлуулсан байна. 

- Тухайн үед энэ алхмыг хэн ч таашаагаагүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Haier гадаадад ясаа иднэ гэж шулуухан хэлдэг байсан гэж Жао Яньфэн инээмсэглэн хэлэхийн зэрэгцээ басхүү:

- Хожмын амжилт л бидний гэрч болсон, манай брэнд нэлээд өндөр амжилтад хүрсэн гэж ярилаа. 

Одоогоор Haier хөргөгч нь 10 том судалгаа, шинжилгээний төв, 30 боловсруулах үйлдвэрийг багтаасан дэлхийн системд түшиглэн 100 гаруй улс орон, бүс нутгийг хамарч, дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн байна. 

“Аваргууд” цугларан, хүчирхэг Хятад улсыг байгуулах мөрөөдөл биелнэ

"14-р таван жилийн төлөвлөгөө"-ний "тойм"-д эдийн засгийн гол хөгжлийг нь бодит эдийн засагт төвлөрүүлж, хүчирхэг үйлдвэрлэгч улсыг тууштай байгуулж, "Үйлдвэрлэлийн салбарын үндсэн тогтвортой байдлыг хадгалах"-ыг онцлон тэмдэглэхийг санал болгосон байна. Саяхан Мэдээллийн Технологийн Яам зэрэг зургаан газар хамтран өндөр чанартай үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг хурдасгах удирдамж гаргасан. Улмаар 2025 он гэхэд төрөлжсөн аварга шалгаруулах аж ахуйн нэгжийг 1000 болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Төрөлжсөн аварга шалгаруулах компаниуд ихэвчлэн "хурдан мөнгө олох" гэхээсээ илүү холыг хардаг. Тэд өөрсдийн чадвараа дээшлүүлж, Хятадын эдийн засаг хурдтай хөгжиж буй энэ үед олон компанийн ажил үйлдвэрлэлээс үл хөдлөх хөрөнгө, санхүү хүртэл маш олон хүрээнд ажлаа өргөжүүлж байна. Боловсруулах үйлдвэрлэлийн хувьд мэргэн ухаан, тэсвэр тэвчээр гаргаж, өөрийн мэргэшлийн чиглэлээр эрчимтэй хийх нь хөгжлийн ерөнхий чиг хандлага болдог гэдгийг зарим шинжээчид онцолж байв. Ү Айчи:

- Дижитал эдийн засаг хүн төрөлхтний ​үйлдвэрлэл, амьдралд гүн гүнзгий нөлөөлж, үйлдвэрлэлийн салбарыг өөрчлөх, сайжруулахад боломж, нөхцөл бүрдүүлсэн. Боловсруулах үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд бие даасан инновацийн чадвараа хурдасгаж, аж ахуйн нэгжийн дээд зэрэглэлийн ухаалаг, ногоон хөгжлийг дэмжих ёстой гэж хэллээ.

 "Аварга" төрүүлэхэд аж ахуйн нэгж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг боловч бодлого, хөрөнгө, нөөц зэрэг гадаад нөхцөл байдал зайлшгүй шаардлагатай байдаг. Төрөлжсөн аварга шалгаруулах компаниудын хувьд төрөөс санхүүгийн дэмжлэг, технологийн болон олон нийтийн үйлчилгээний дэмжлэгийг нэмэгдүүлж, дэлхий даяар судалгаа, шинжилгээ, дизайны төвүүдийг идэвхтэй байрлуулахыг дэмжиж, үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний системийг оновчтой болгох, дэлхийн нөөцийг үр дүнтэй холбож ашиглахыг уриалав. Орон нутгийн засаг захиргаа нь бүс нутгийн төрөлжсөн аварга шалгаруулах ажилд улам бүр анхаарал хандуулж байна. Шюүнмэн:

- Төрөлжсөн аварга шалгаруулах аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх нь аажмаар төв ба орон нутгийн засаг захиргаа бие биедээ хариу өгч, бие биенээ нөхөж байдаг хөгжлийн загварыг бүрдүүлсэн гэсэн байна. 

Одоогийн байдлаар 20 гаруй муж, орон хотын захиргаа төрөлжсөн аварга шалгаруулахтай холбоотой бодлого гаргаад байгаа юм. Эхний таван бүлэг төрөлжсөн аварга нь Жэжян мужийн Нинбод хамгийн олон байж, "Боловсруулж үйлдвэрлэх салбарын төрөлжсөн аварга шалгаруулах хотыг байгуулах" уриаг дурдан гаргаж, “аварга”-ын уур амьсгалыг бий болгожээ. Үүнтэй холбогдуулан Маолэй: 

- Юүншин оптик нь энэхүү "Аваргын хот"-ын ачаар төрөлжсөн аварга шалгаруулах болсон. Нинбогийн үйлдвэрлэл бол маш өргөн цар хүрээтэй, өөрийн гэсэн давуу талтай, шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжлийн төслүүдэд татвар өгөх олон бодлоготой. Мөн  хөгжилд өндөр түвшний оптик үйлдвэрлэлийг татан оруулж, таатай орчин бүрдүүлэн оптик үйлдвэрлэлийн салбарын хөгжилд таатай уур амьсгал бүрдүүлж өгсөн. Хятадын төрөлжсөн аварга шалгаруулах аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх, өргөжүүлэх нь системтэй төсөл юм.

Хөгжлийн шинэ үе шатанд зах зээлийн янз бүрийн сегментийн төрөлжсөн аваргуудыг бий болгохын тулд бид илүү олон талын хүчийг төвлөрүүлэх ёстой. "Аваргууд" цуглардаг Хятад улс, хүчирхэг улсыг байгуулах мөрөөдөл биелнэ гэж илэрхийллээ. 

Зохиогч: Нийтлэл: ШИ ЖИПЭН
Найруулагч: Редактор: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл