solongonews
Хятад Оросын ГХЯ-ны сайд утсаар ярив
2020-04-16 08:59
Хятад Оросын ГХЯ-ны сайд утсаар ярив.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 04-р сарын 14-ний өдөр Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа: Хятад, Орос хоёр тал зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүмүүсийн эмх замбараагүй зорчихоос зайлсхийж, халдвар дамжих эрсдэлээс урьдчилан сэргийлж, хилийн боомтод халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ёстой гэжээ.

Ван И хэлэхдээ: - Орос улсад одоохондоо халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах ажил нэлээд их дарамтад нүүрлэж буйг Хятадын тал анзаарлаа. БНХАУ-ын илгээсэн тусламжийн эхний бүлгийн эмнэлгийн хэрэгсэл Москвад хүрсэн бөгөөд Оросын худалдаж авсан хамгаалалтын материалыг ч дараа дараагаар зөөвөрлөн, Хятадын засгийн газрын илгээсэн эмчилгээний мэргэжилтнүүд Орост халдварт өвчний эсрэг ажиллаж байгаа юм. Хятад улс вирусийн эсрэг тэмцэлд Орост үргэлжлэн тууштай дэмжлэг үзүүлэх болно. "COVID-19"-ийн эсрэг хамтын ажиллагаа нь Хятад Оросын харилцаанд шинэ агуулга нэмж, Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Сергей Лавров хэлэхдээ: - Орос, Хятад улс төрийн талаар бие биенээ дэмжиж, цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааны өвөрмөц тал, стратегийн чанарыг харуулж байгаа юм. Зарим улс орнууд халдварт өвчнийг улс төржүүлж, бусад оронд хариуцлагаа шилжүүлэх гэж буй үйлдлийг Оросын тал эсэргүүцэж байна.Халдварт өвчин олон улсын дэг журам, дэлхийн эдийн засагт ноцтой нөлөө учруулсан юм. Орос Хятад улстай хамтын ажиллагаа зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхийн чанартай сорилтыг даван гарч, хамтын ашиг сонирхлоо хамгаалахад бэлэн байна гэжээ.

Түүнчлэн хоёр тал НҮБ-ын үйл ажиллагаа болон Афганистан зэрэг бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл