solongonews
“Түмэн газрын цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн Өвөр Монголын Улаанцав хотод болов
2019-06-24 15:13
”Түмэн газрын цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн Өвөр Монголын Улаанцав хотод боллоо.

          ӨМӨЗО-ны соёлын тэнхим болон аялал жуулчлалын тэнхим, Улаанцав хотын захиргаанаас санаачлан зохион байгуулсан “Түмэн газрын цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн  06-р сарын 23-нд Өвөр Монголын Улаанцав хотод нээгдлээ. Хятад, Орос, Монгол гурван орны соёл аялал жуулчлалын салбар, Засгийн газрын байгууллага нэгжийн төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцов.

“Түмэн газрын цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн Хятад, Орос, Монгол гурван орны хамтын ажиллагааны ололт амжилтыг харуулж байгаа бөгөөд ард иргэдэд Хятад, Орос, Монгол гурван орны онцлогт соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй ойлгон танилцах тавцан, нөхцөл боломжоор хангаж байгаа юм.

Тус удаагийн үзэсгэлэнгийн талбай 3000 кавдрат метрт хүрсэн бол онцлогт үзэсгэлэнгийн талбай 40 гаруйг тохируулж, мөн 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон бйана.   Энэ удаагийн үзэсгэлэн энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл