Сургуулиуд хичээлийн бэлтгэлээ бүрэн хийлээ
2021-03-01 11:45
Сургуулиуд хичээлийн бэлтгэлээ бүрэн хийлээ.

Өнөөдөр 03-р сарын 01-ний өдөр Хятадад хичээл тун удахгүй эхлэх гэж байна. Сургууль хөл хөдөлгөөн ихтэй газар тул эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд маш их анхаарал хандуулдаг. Хэбэй мужийн Шинтай хотынхон хичээл эхлэхээс өмнө тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, өвчин халдварын эсрэг ариутгал халдваргүйтгэлийн ажлаа нарийн нямбай зохион байгуулж байна. Сурагчдын хоолны газар, дотуур байр, хичээлийн тэнхимийн ариутгалын ажил бүрэн хийгдэж сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ.




Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх
