ӨМӨЗО-ы АТИХ-ын эдийн засаг аж ахуйн зөвлөлийн ажлын гол хариуцлагыг тодорхойлж, 2018 оны төсөв төлөвлөгөө, төсвийн тайланг хянан шалгах холбогдох ажлыг зохицуулжээ.
Их хурлын тэргүүлэгчдийн багийн байнгын тэргүүлэгч, ӨМӨЗО-ны XIII хугацааны АТИХ-ын эдийн засаг аж ахуйн зөвлөлийн эрхлэгч гишүүн Ван Бүө хурлыг даргалав.
Хурлаар эдийн засаг аж ахуйн зөвлөлийн бүрэлдэхүүн нь ӨМӨЗО-ы АТИХ, түүний байнгын хорооны удирдлага дор бүх төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төлөвлөгөө, төсөв, түүнийг биелүүлж гүйцэтгэсэн байдлыг хянан шалгах, тусгай төрлөөр ажил хянан шалгах болон тусгай сэдвээр хянан шалган судлах ажлыг сайн хийж, үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгэж, эдийн засаг аж ахуйн зөвлөлийн гишүүний үүрэг чадавхын үйл хэргээ бүрэн харуулах хэрэгтэй гэж шаардав.
