solongonews
Японы тал ”Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтад оролцох нь Хятад, Японы харилцааны хөгжилд ашигтай
2018-01-29 20:59
Нэгдүгээр сарын 29-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин: Хэрэв Японы тал ”Нэг бүс нэг зам” санаачилгад нээлттэй байвал Хятад, Японы харилцаа, хоёр орны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой байх нь мэдээж гэлээ.

Саяхан Японы Гадаад хэргийн сайд Тара Коно БНХАУ-д айлчлах үеэр Хятадын талтай "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын талаар санал бодлоо солилцож, Японы ерөнхий сайд Шинзо Абе бас "Нэг бүс нэг зам" санаачилгын тухай нааштай байр суурьтай байна. Үүнтэй холбогдуулан Хуа Чүнь-Ин хэлэхдээ: Хятад улсын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилга нь Япон улсыг багтаасан холбогдох бусад орнуудад илүү өргөн хөгжлийн боломж нээх болно гэжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл