Синьхуа агентлагийн мэдээ, 01-р сарын 02-нд Гуанжөү хотын Төлөвлөлт, байгалийн нөөцийн газар "Гуанжөү хотын тээврийн хөгжлийн стратеги төлөвлөгөө" хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ: Ирэх 15 жилийн хугацаанд Гуанжөү хот "хурдны метро-түргэн метро-энгийн метро” хэмээх гурван зэрэглэлийн хотын төмөр замын сүлжээ байгуулах замаар "Хурдны зам дахь Гуанжөү хот"-ыг байгуулна. Мөн төмөр замын хувьд 60 минутын дотор Гуандун-Хонгконг-Макаогийн их булангийн бүсээс хотын төв хүрэх хурдны шугамыг байгуулна гэж мэдэгджээ.
Гуанжөү хотын энэ ээлжийн тээврийн стратегийн төлөвлөгөө 2035 он хүртэл үргэлжилнэ. Төлөвлөгөөг 2017 оноос эмхэтгэн боловсруулж, 2019 оны 12-р сард Гуанжөү хотын намын байнгын хороо хянан хэлэлцэж баталсан юм.
Мэдээллийн дагуу олон нийтийн тээврийн хувьд "Хурдны зам дахь Гуанжөү хот"-ыг байгуулж, зам тээврийг хөгжүүлэх юм. "Хурдны метро-түргэн метро-энгийн метро” гурван зэрэглэлийн хотын төмөр замын сүлжээг байгуулж, метроны хоёр шинэ шугам нэмж, 3, 5-р шугамын зорчигчдын ачааллыг багасгана. Зүүн, баруун чиглэлийн хурдны метро байгуулж, Гуанжөү, Фүшань, Дүнгуань зэрэг гурван хотын төвийг холбох юм байна. Ренчинсоо
