solongonews
Ээж, охин хоёр Буриад монгол хувцасны сайхныг улам тодруулна
2019-07-31 11:07
Ээж, охин хоёр Буриад монгол хувцасны гоё сайхныг улам тодруулж явна.

      Саяхан “Гоёлоо өмссөн тал • Хөлөнбуйр” 2019• Хөлөнбуйрын үндэстний хувцас загварын урлагийн наадам, монгол үндэстний хувцас загварын уралдаан Хайлаар дүүрэгт төгс амжилттай явагдаж, монгол хувцас загварын гоо сайхныг гайхууллаа.

          Одоо тус удаагийн уралдаанд Монгол үндэстний хувцас загварын уламжлалт төрлийн зураг төлөвлөгөөний нэгдүгээр байрын шагнал, Монгол үндэстний хувцас загварын орчин үеийн төрлийн зураг төлөвлөгөөний хоёрдугаар байрын шагнал, Монгол үндэстний хувцас загварын мэргэжлийн төрлийн зураг төлөвлөгөөний хоёрдугаар байрьн шагналыг гардсан “Улалжээ” үндэстний хувцас загварын ажлын өрөөтэй танилцъя.

"Улалжээ” гэдэг нь Сарана цэцэг гэсэн утгатай буриад үг. Тус хувцас загварын ажлын өрөөг  ахмад, залуу хоёр үеийн төлөөлөл болсон ээж, охин хоёр хамтран ажиллуулж байгаа болохоор үндэстний хувцас загварын уламжлалт загвар ба орчин цагийн хэв маягийн гоц сайхан уялдаа холбоотой гэж хэлж болох юм. Өмнө нь зөвхөн уламжлалт маягийн буриад хувцас оёдог байсан ээж нь охиныхоо нөлөөнд орчин үеийн хэв маягийн буриад хувцсыг ч оёдог болсон гэх.

Ээжийг нь Бадамханд гэдэг. Бадамхандын ээж нь ч гар уран оёдолчин бүсгүй байсан учраас тэрбээр ээжээсээ мэргэжил өвлөж өөрийн охиндоо уламжлан заажээ. Үүнд, Бадамханд ээж оёдлын ажилд голлож, охин Сандара нь загвар эсгэх ажлыг нь голлон хийдэг. Энэ удаагийн урлагийн наадам уралдаан нь товлосон цагаасаа урьдчилан явагдсан учир Бадамханд ээж чилсэн биеэ амраах завгүй, чимэг зүүлтээ базааж өдөр шөнөгүй ажиллав. Ингэснээр уралдаанд оролцох 44 уламжлалт маягийн дээл хувцас, 16 ажил төрлийн хувцас дээлээ  ам мүлтэс бэлтгэж амжсан гэж охин Сандара нь ярьлаа.

Сандара 1989 онд Эвенк хошууны Шинэхэн Зүүн сумын Бүрид багт аав ээжийнхээ ууган охин болон заяажээ. Тэрбээр балчир багаасаа ээжийнхээ оёсон дээлээр гоёж, ээжийнхээ оёдол утасны дэргэд тоглон өсчээ.

Хан хурмастын мэлмийг гайхуулж урласан өв, хаан Чингисийн ургийг ертөнцөд таниулсан Эрдэнэ хэмээн монгол хувцас заслыг магтан шүлэглэсний адилаар буриад ястан хуримлахдаа үндэстний хувцас загвараараа гоёхыг ихэд хүндэтгэн дээдэлдэг. Дөрвөн улирлын дээл хувцсыг ойролцоогоор 20-иодыг бэлтгэдэг. Сандара балчир багаасаа Буриад хуримын хувцас загварын өнгийн зохицуулалт, загвар эсгэлт, эд материал, мөн шинэ бэрийн үсний гоёл зэргийг нарийн ажиглаж сонирхдог хүүхэд байжээ. Ингээд их сургуульд орохдоо Хөххот Үндэстний Дээд Сургуулийн уран зургийн салбарын үндэстний хувцас загварын дизайнерийн мэрэгжлийн ангийг сонгож хүсэл мөрөөлдөө биелүүлэхийг зорьсон байна. Сандара 2012 онд их сургуулиа төгсөөд сонирхолдоо хөтлөгдөн, ар гэртээ үндэстний хувцас засал оёж суудаг болов. Нэгэн удаа түүний найздаа урлаж оёж өгсөн дээл нь санаанд оромгүй олны таашаалд ихэд хүрсэн гэнэ. Ингэснээр хүмүүс түүний төлөвөлсөн хэлбэр загварыг нь аргагүй шагшин бахархаж түүнийг хайж ирдэг болжээ. Ингээд тэрээр хувийн хэвшлийн хувцас загварын дэлгүүр нээн ажиллуулахаар шийдэв. Тэрбээр 2013 онд үндэстний хувцас загварын ажлын өрөөгөө нээн ажиллуулж, голдуу Буриад хувцас заслаа уламжлан түгээмэлжүүлэх, шинэчлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэжээ.

Буриад монгол хувцасны хамгийн тодорхой онцлог бол хувцасны загвараас нь хуримласан эсэхийг мэдэж болдогт оршино. Эрэгтэй, эмэгтэй хүний дээл хөх, хар, улаан гурван өнгийн энгэртэй, тус тус тэнгэр, газар, галыг төлөөлдөг. Энгэр дэх хар өнгийн хэсгийг нь битүүлж оёдоггүй заншилтай, эртний үед битүүлж оёхгүй хэсэгт нь нууц захидал хийж дамжуулдаг гэдэг хэллэг буй. Үүний хамт энгэрт нь тэмээний ноос хийж, хүнийг муу муухай зүйлээс хамгаалахыг бэлгэшээнэ.

Буриад малгай нь арван нэгэн хөшөөстөй, дээд талд нь улаан сацрагтай, 11 хөшөөс нь 11 хал эцгийг төлөөлж, жаргал зовлон хэмээн солбицуулан оёж, жаргалаар төгсгөдөг ёстой. Улаан сацраг нь нарыг төлөөлж байдаг. Эмэгтэй хүний дээлийн хормойн доод тал нь хар хөвөөтөй, газар дэлхий нийлж байхыг бэлгэддэг.

Сандара цөөн хэдэн жилд уйгагүй хөдөлмөрөөрөө зон түмнийхээ хүрээллийг олсны дээр хотын "Хамгийн гоё гэр бүл”, хошууныхаа "3•8-ны улаан тугч”, сумынхаа "Шилдэг залуу” зэрэг олон шагналаар энгэрээ мялаалгаж ажил амьдралдаа мэрийж явна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл