Тус тайланд: гуравдугаар улиралд улс ардын аж ахуй ерөнхийдөө тогтвортой, үргэлжлэн сайжирч буй учраас Хятадын ажлын байрын зах зээлийн хөгжлийн үзүүлэлт дээшлээд 2.43-д хүрч, ажлын байраар хангах байдал тогтвортой хөгжиж байгаа гэжээ.
Хөдөлмөр хүчний эрэлт хэрэгцээний талаар аж ахуйн нэгжүүдийн эрэлт хэрэгцээ үргэлжлэн нэмэгдэж байгаа бөгөөд намрын улиралд ерөөсөө ажлаа солих хүн цөөн бөгөөд их дээд сургууль эхлээд сургууль төгссөн оюутнуудын ажилд орох шаардлага харьцангуй багасч, ажлын байр хайж байгаа хүний тоо бага буурсан байна. Эрэлт хэрэгцээ болон ажлын байр хайж буй хоёр талын хүчин зүйлийг ерөнхийд нь тооцоолоход тус улиралд ажлын байраар хангах байдал өөдрөг хандлагатай болж, үзүүлэлт нь дээшилсэн юм. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс ч өндөр байгаа учраас ерөнхийдөө ажлын байраар хангах байдал сайжирч буйг харуулжээ.
Тус үзүүлэлт орон нутгийн хувьд дорнод нутаг , төв нутаг, баруун бүс нутаг болон зүүн хойд нутаг гээд улмаар буурсан бөгөөд дорнод нутагт нэг ажлын байр хайгчид хоёр ажлын байрны сонголттой байжээ. Зүүн хойд нутагт ажлын байраар хангах байдал улмаар сайжирч байгаа үзүүлэлт гарч, орон нутгийн жижиг дунд хотуудаар ажлын байр харьцангуй хангалттай байна.
