solongonews
Хөххотын үүлэн технологийн салбарынхан маш түргэн хөгжиж байна
2016-08-16 18:27
Хөххотын 100 тэрбумын зэрэглэлийн үүлэн технологийн салбарынхан маш түргэн хөгжиж байна.

        Сүүлийн жилүүдэд Хөххот үүлэн технологийн тоо баримт, статистикийн төв, үүлэн технологийн мэргэжлийн шинийг санаачлах төв, үүлэн технологи болон том тоо баримт статистикийн нэмэлт өртгийн үйлчилгээний төвийг байгуулж, 100 тэрбумын зэрэглэлийн үүлэн технологийн салбарыг бий болгосон байна. Хамгийн сүүлийн статистик тоо баримтад үндэслэвэл, Хөххотын үүлэн технологийн servier-ийн тоо 660 мянгад хүрчээ.

        Хөххот үүлэн технологийг хөгжүүлэхэд олон давуу тал бий. Байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж, томоохон хэмжээний тоо баримт статистикийн төвийн тоног төхөөрөмжийг бүтэн жилийн хугацаанд 3 сар хөргөгч ажиллуулах шаардлагагүй байдаг. Иймээс аж ахуйн нэгжийн зарцуулах өөрийн өртгийг ихээр хэмнэх болно. Геологийн бүтцийн хувьд тогтвортой байдгаас томоохон хэмжээний тоо баримт статистикийн төвийн тоног төхөөрөмжийг ажиллуулахад тогтвортой нөхцөл боломжийг хангадаг. Байрлалын хувьд Хятадын Бээжин хот, Тянь Жинь хот, Хэ Бэй мужуудын байрлах бүсийн баруун хэсэгт орших бөгөөд Орос, Монгол улсуудтай харилцаа холбоо байгуулахад чухал нөлөө үзүүлэх юм. Үүнээс гадна Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний үнэ харьцангуй хямд байдаг болохоор Хөххотод үүлэн технологийг хөгжүүлэхэд ашигтай.  

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл