solongonews
China Mobile ”Нэг бүс нэг зам” дагуух орнуудын улс хоорондын нэмэлт хураамжийг багасгана
2017-04-27 12:06
China Mobile ”Нэг бүс нэг зам” дагуух орнуудын улс хоорондын нэмэлт хураамжийг багасгана.

26-нд China Mobile компани "2017 онд нэмэлт хураамжийг багасгах төлөвлөгөөний асуудлаар хэвлэлийн бага хурал" зохион байгуулж, 5 дугаар сарын 1-нээс эхлэн "Нэг бүс нэг зам" дагуу орнууд болон бүс нутаг хоорондын нэмэлт хураамжийг багасгана гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, нэмэлт хураамжийг багасгах хөнгөлөлттэй бодлого "Нэг бүс нэг зам" дагуу 64 улс, бүс нутгийг хамарч, улс хооронд утсаар ярих нэмэлт хураамжийг минут бүрд 0.99 юаниар багасгана. Үүний 53 улс, бүс нутгийг улс хоорондын датагийн нэмэлт хураамжид тохируулалт хийж, хоногт 30/60/90 юань гэсэн гурван төрлийн дата-гийн хугацааг хязгаарлахгүй болгожээ.

"Нэг бүс нэг зам" дагуу орнуудын улс хоорондын нэмэлт хураамжийг багасгах энэ арга хэмжээ бол ирэх 5 дугаар сард хэрэгжүүлэх 7 төрлийн хураамжийг багасгах төслийн нэг нь юм.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл