solongonews
Өвөр Монголын бяцхан тамирчин Шы Ли Ин Токиогийн Олимпын наадамд оролцохоор болов
2021-04-15 16:57
Өвөр Монголын бяцхан тамирчин Шы Л Ин Токиогийн Олимпын наадамд оролцохоор боллоо.

  2021 оны БНХАУ-ын марафон аварга шалгаруулах тэмцээн, мөн олимпын наадмын марафон шалгаруулах тэмцээн 04-р сарын 11-ний өдөр Жянсү мужийн Шюйжөү хотод эхлэв.  Хятадын дотоодын марафон тэмцээний олон олон нэрт тамирчид бүгд тэмцээнд оролцлоо. Хурц ширүүн өрсөлдөөний дүнд Өвөр Монголын тамирчин Шы Ли Ин олимпын наадамд оролцох эрх авах болзол хангаж, Токиогийн олимпын наадмын марафон тэмцээнд сонгогдов. 

   Өвөр Монголын тамирчин Шы Ли Ин 2 цаг 29 минут 18 секундын амжилтаар дөрөвдүгээрт шалгарч, Токиогийн олимпын наадамд оролцох стандартад хүрсэн байна. Хятадын хөнгөн атлетикийн холбооноос гаргасан Токиогийн олимпын эрх олгох сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу  Шюйжөүгийн уралдааны шилдэг 3 тамирчин болон Сюжөүгийн уралдааны өмнө буюу Сюжөүгийн уралдааны үеэр олимпын шалгаруулалтын шалгуурыг хангасан тамирчид Токиогийн олимпын марафонд оролцох эрхээ авах боломжтой. Олимпын марафоны эрэгтэйчүүдийн амжилт 2 цаг 11 минут 30 секунд, эмэгтэйчүүдийн амжилт 2 цаг 29 минут 30 секунд байна.

Тэмцээний дүрмийн дагуу стандарт ба сонгон шалгаруулалтын дагуу ур чадварын түвшинг ерөнхийд нь авч үзээд Өвөр Монголын тамирчин Шы Ли Ин орлон тоглогчоор сонгогдож, Токиогийн олимпын марафонд оролцох эрх авсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл