Хятад улсаас RCEP-ийн бусад 14 гишүүн орон руу хийсэн импорт экспортын хэмжээ 11 их наяд юаньд хүрэв
Гаалийн ерөнхий газар 29-ний өдөр нийтэлсэн тоо баримтад, энэ оны эхний 11 сард Хятадаас "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" 14 гишүүн оронтой хийсэн импорт экспортын нийт хэмжээ 10 их наяд 960 тэрбум юаньд хүрч Хятад улсын нийт гадаад худалдааны 31 хувийг эзэлсэн байна.
RCEP-ийн гишүүн орнуудад Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, АСЕАН-ы 10 орон багтдаг бөгөөд одоогийн байдлаар АСЕАН-ы 6 гишүүн орон, АСЕАН-ы гишүүн бус 4 орон гэрээ хүчин төгөлдөр болох босгон дээр албан ёсоор зөвшөөрлийн бичиг хүргүүлээд байна. Энэ нь 2022 оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.
Зарын дагуу Гаалийн ерөнхий газраас RCEP-ийн импорт, экспортын барааны гаалийн бүрдүүлэлт, гарал үүслийн гэрчилгээ авах, бие даасан мэдүүлэг гаргах зэрэгт тавигдах шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх зорилгоор олон маягт, олон тээвэрлэгчээр ханган, 1000 шахам сургалт явуулжээ.
Өнөөдрийг хүртэл импорт, экспортын үйл явцад баталгаажуулах шаардлагатай зохицуулалтын баримт бичгүүдийг 2018 онд 86 байсан бол 41 болгож цөөрүүлэв. Нууцлал зэрэг онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд үлдсэн 38 зохицуулалтын баримт бичгийг Олон улсын худалдааны тусгай газраас онлайнаар хүсэлт гаргах боломжтой болов.
Олон улсын худалдааны салбарт "мэргэшсэн бизнесийн операторууд"-ыг (AEO) гаалийн бүрдүүлэлтэд зориулсан "алтан нэрийн хуудас" гэж тодорхойлж болно. АЕО нь янз бүрийн эдийн засагт харилцан хүлээн зөвшөөрөх нь мэргэшсэн аж ахуйн нэгжүүдэд илүү тав тухтай байдлыг хангадаг. Гаалийн ерөнхий газраас ГХБХГ-ын 10 гишүүний 5-тай нь харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулж, Малайз улстай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрээ хийж дуусгаж, Тайланд ,Вьетнам, Индонез, Филиппин зэрэг 4 улстай хамтран ажиллаж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Мөн гаалийн статистик мэдээгээр энэ оны 11-р сард улсын хэмжээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн нийт хугацаа 35.87 цаг болж, 2017 оныхоос 63.17 хувиар, экспортын гаалийн бүрдүүлэлтийн нийт хугацаа 1.57 цаг болж, 2017 онтой харьцуулахад 87.23 хувиар буурсан байна.
