solongonews
АСЕАН Хятадын худалдааны хамгийн том түнш болов
2020-07-16 19:08
АСЕАН нь Хятадын худалдааны хамгийн том түнш боллоо.

  2019 онд АНУ-ыг орлон Хятадын худалдааны хоёр дахь том түнш болсны дараа буюу халдвар бүх дэлхийд дураар тарсан нөхцөлд АСЕАН хийгээд Хятадын худалдааны түншийн харилцаа улам дээшилсэн байна. АСЕАН нь 2020 оны эхний хагас жилд Хятадын худалдааны хамгийн том түнш болсон байна.

07-р сарын 14-нд Хятадын Гаалийн ерөнхий газраас нийтэлсэн тоо баримтын дагуу оны эхний хагас жилд Хятад хийгээд АСЕАН-ы импорт, экспортын хэмжээ 2 триллион 90 тэрбум юаньд хүрсэн. Хятадын гадаад худалдааны ерөнхий хэмжээнд эзлэх АСЕАН-ы харьцал хэмжээ 14.7 хувьд хүрсэн байна. Харин адил хугацаанд Хятадаас Европын Холбоонд экспортолж, импортолсон хэмжээ 1 триллион 990 тэрбум юаньд хүрч, 1.8 хувиар буурав. Америкт экспортолж, импортолсон хэмжээ 1 триллион 640 тэрбум юаньд хүрч, 6.6 хувиар буурсан байна.

Үнэн хэрэгтээ энэ оны эхний хоёр сарын импорт, экспортын тоо баримтыг нийтэлсний дараа АСЕАН түүхэн чанартайгаар Хятадын худалдааны хамгийн том түнш болж, Хятадын Гадаад худалдааны ерөнхий хэмжээнд эзлэх эхний хоёр сарын хоёр талт импорт, экспортын хэмжээ 14.4 хувьд хүрснийг олон нийт гайхширч байна. Хагас жилийн тоо баримтаа нийтэлсний дараа энэ харьцал хэмжээ өргөжсөн хэвээр байгаа юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл