solongonews
“Ирж яваа цаг” тоглолт боллоо
2020-01-01 21:48
”Ирж яваа цаг” тоглолтоор айлчлан ирсэн шинэ оноо угтан мялаалаа.

       Өнөөдөр буюу 2020 оны 01-р сарын 01-ний өдрийн 15:00 цагт ӨМӨЗО-ны Хөххот Үндэстний Туршилтын бага сургуулийн урлагийн тайзнаа Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, “Баатар” язгуур урлагийн сургуулийн багш, Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн Ц.Бэрцэцэгийн Өвөр Монголд уригдаж ажилласны 15 жилийн ойд зориулсан “Уянгат жиргээ” хүүхдийн урлаг сургалтын төвийн тоглолт боллоо.  Тоглолтод Ц.Бэрцэцэг багшийн бяцхан шавь нарын дуу хуур, уран уншлага зэрэг төрлөөр сор болсон 25 бүтээлийг түүвэрлэн үзэгч олондоо толилуулав. Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газраас Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгийг гардуулж өгөв. Энэхүү тоглолт Ц.Бэрцэцэг багшийн Өвөр Монгол оронд уригдан ирж ажилласны 15 жилийн ойд зориулсан цуврал тоглолтын нээлтийн тоглолт юм.   

                                                                                                        Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл