Орон нутгийн цагаар 09-нд Брюссельд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск, Европын холбооны комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер нар Хятад, Европын холбооны удирдагчдын XXI уулзалтыг даргалж, "Хятад, Европын холбооны удирдагчдын XXI уулзалтын хамтарсан мэдэгдэл" нийтэллээ. Хоёр тал Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах хэлэлцээг жилийн дотор шийдвэрлэх ахиц гаргаж, 2020 онд өндөр түвшний хэлэлцээрээр байгуулахаар тохиролцжээ.
Мөн өдрийн уулзалтад Ли Кэчян: Хятад улс Европын холбооны орнуудын сонгосон интегралчлалын замыг ямагт дэмжин, Европын холбоотой харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлнэ. Хятад, Европын нээлттэй байдал харилцан боломж олгож, Хятад, Европын хамтын ажиллагаа дэлхий нийтийг хөгжил дэвшилд хүргэнэ. Хятад улс Европын талтай хамт хүчин зүтгэж, Хятад, Европын харилцааг шат ахиулахад бэлэн байна гэжээ. Тэрээр: "Бид нийтлэг ойлголтод хүрсэн. Олон улсын байдал ээдрээтэй өнөөгийн нөхцөлд Хятад, Европ дэлхийн энх тайвныг хамгаалагч, хөгжил дэвшлийг дэмжигч хоёр том хүчний хувьд хамтран ажиллах ёстой. Бидний хамтын ашиг сонирхол бидний маргаанаас хавьгүй илүү юм. Бид нийтлэг ашиг сонирхлоо өргөтгөвөл бидний зөрчил улам багасаж, хоёр орны ард иргэд үр шимийг нь хүртэнэ" гэжээ.
Ли Кэчян: Хоёр тал олон талт үзлийг эрс хамгаалж, НҮБ-аар цөм болгосон олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн зарчмыг хүндэтгэн, дүрэмд суурилж, ДХБ-аар цөм болгосон олон талт хуралдааны системийг эрс дэмжиж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, ДХБ-ын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ хэмээн уулзалтын дараа Хятад, Европ хоёр тал санал нэгтэй үзсэн байна. Хоёр тал зах зээлд нэвтрэх боломжийг илүү өргөн хүрээнд, илүү хялбар, ялгаваргүй байхыг бие биедээ амласан гэжээ. Тэрээр: "Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах талаар энэ оны эцсээс өмнө ахиц гаргавал, бид ирэх оны сүүлчээс өмнө буюу түүнээс эрт Хятад, Европын хөрөнгө оруулалтын дээд түвшний хэлэлцээр байгуулах боломжтой. Энэ нь хоёр талын хөрөнгө оруулалтын компанид шударга, хоёр талд нээлттэй гэж бид үзэж байна” гэжээ.
Хятад, Европын нийтэлсэн хамтарсан мэдэгдлийн дагуу, Нэг бүс нэг зам санаачилга, Европын холбооны Европ-Азийн дэд бүтцийн стратегийг холбож, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлнэ гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна.
Хамт сэтгүүлчтэй уулзахдаа, Ли Кэчян Хорватад болох Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын VIII уулзалтад оролцох тухайгаа танилцуулж, "16+1-ын хамтын ажиллагаа" бол Хятад, Европын дэд бүсийн хоорондох хамтын ажиллагаа бөгөөд Европын улс орнуудын хөгжлийн ялгааг багасгах, Европын интегралчлалын үйл явцад ашигтай юм гэжээ.
"16 орны ихэнх нь ЕХ-ны гишүүн бөгөөд зарим нь Европын холбоонд нэгдэхээр бэлтгэж байна. Иймээс Хятадтай хамтран ажиллах нь Европын интегралчлалд эерэгээр нөлөөлөх бөгөөд ЕХ-ыг цаашид дэмжих хүслээ илэрхийлж буй хэрэг юм. Мөн бид эдгээр орнуудтай хамтран ажиллахдаа Европын холбооны стандартыг мөрдөнө. Учир нь тэд Европын холбооны орнууд эсвэл Европын холбоонд элсэх хүсэлтэй орнууд юм. Бидний зах зээлийн цаашдын ажил хэрэгч энэ хамтын ажиллагаа Европын холбооны эв нэгдэл, хөгжил цэцэглэлд тустай юм” гэжээ.
ЕХ-ны удирдагчид: Ээдрээтэй, өөрчлөлт ихтэй олон улсын өнөөгийн нөхцөлд Хятадтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Европын холбоо бэлэн байна. Хоёр талын энэ уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг Европын тал сайшааж, хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргахыг санал нэгтэй зөвшөөрсөн нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд, мөн Хятад-Европын холбооны харилцааны шинэ, эерэг ахицыг гадаадад харуулж буй явдал юм. Хятадтай хамт нийтлэг ойлголтоо хэрэгжүүлж, ЕХ-Хятадын харилцааг илүү их амжилтад хүрэхийг дэмжихэд Европын тал бэлэн байна гэжээ. Европын холбооны комиссын ерөнхийлөгч Юнкер хэлэхдээ: Өнөөгийн дэлхий нийтэд, бидний түншлэлийн харилцаа аль ч үеэс илүү чухал юм. Бидэнд нийтлэг сорилт тулгарч байна. Иймээс хамтран ажиллах нь дэлхий дахиныг илүү хүчирхэг, аюулгүй, хөгжилтэй болгоно гэж санал нэгтэй үзэж байна гэжээ.
Мөн өдрийн уулзалт өндөрлөсний дараа Ли Кэчян, Туск, Юнкер нар эрчим хүч, өрсөлдөөн сорилт зэрэг Хятад, Европын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.
