solongonews
CIIE-ийн хүнс хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн онцлог тал
2021-11-04 16:34
CIIE-ийн хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн онцлог тал

IV удаагийн CIIE-ийн mey удаhгүй нээгдэх гэж байна. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай их сонирхоорой. Энэ нь CIIE-ийн хамгийн "онцлох" үзэсгэлэнгийн талбай юм. Олон мянган компаниуд танд нутаг нутгийн  амтат идээг дэлгэнэ. 

IV удаагийн CIIE-ийн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайд дэлхийн 100 орчим улс орон, бүс нутгийн мянга гаруй компани оролцсоны дотор дэлхийн шилдэг 500, тэргүүлэгч 30 орчим компани байгаа бөгөөд анх удаа дэлгэгдэх олон бүтээгдэхүүн багтжээ. Жишээлэхэд хөнгөн зуушны аварга Mondelez International компани 100 орчим бүтээгдэхүүнээ танилцуулах бөгөөд үүний 50 хувь нь "CIIE дахь анхны үзэсгэлэн" байх бөгөөд Metro China CIIE дээр нээлтээ хийх үед Японы долоон одтой будаа зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг авчрах болно.

"CIIE нь бидний хувьд давуу тал байж, нандин боломжийг бүтээж Хятадын зах зээлд итгэх итгэлээ харуулах цонх юм" гэж Фонтеррагийн Хятадын Санхүү хариуцсан захирал Акшай Агарвал ярив. Тус компани CIIE-ээр дамжуулан орон нутгийн олон тооны харилцагчидтай болсон байна. Зөвхөн Шямэнь компанитай хамтран ажиллах захиалга 18 тэрбум юаньд хүрчээ.

Долэ компани IV удаагийн CIIE дээр Бельгийн улаан лийрийг "Азийн анхны үзүүлбэр"-ээр үзүүлнэ. Долэ Хятадын брэндийн захирал Ван На "Сүүлийн хэдэн жилд CIIE нь компаниудад маш сайн брэндийг харуулах платформоор хангасаар ирсэн. "Эхний гурван CIIE-д бид анх удаа шинэ бүтээгдэхүүн гаргасан юм. Жишээлбэл Бразилын амтат тарвас, Филиппиний авокадо зэрэг нь бүгд анхааралд орсон бүтээгдэхүүн болсон явдал нь энэ жилийн шинэ бүтээгдэхүүнүүд мөн анхааралд орно гэдэгт маш их итгэл төрж байна" гэв.

Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхны шоуны том тайзнаас гадна CIIE-ийн үзэсгэлэн нь оролцогчдын хувьд жил бүр зохион байгуулагддаг “үйл ажиллагаа”  болжээ.

"Хэдийгээр би энэ жил өөрийн биеэр ирж чадахгүй ч гэсэн CIIE-д онлайн хэлбэрээр оролцож, том боломжуудыг хуваалцах болно. Өнгөрсөн жил би нааш цааш явахаас эргэлзсэнгүй. CIIE-д оролцсон” хэмээн  Шинэ Зеландын сүү, сүүн бүтээгдэхүүний шинэ Зеланд компанийн судалгаа, хөгжлийн ерөнхий менежер Рой Вань Денке ярихын дээр CIIE бол аливаа импортлогчийн хувьд хамгийн сайн "тавцан болдог" гэв.

CIIE-ийн "хуучин анд" Даноне(Danone)компанийн ахлах ерөнхийлөгч Ли Жянь "Даноне Хятадын зах зээлд 30 гаруй шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. CIIE-ээс олж авсан зах зээлийн талаарх ойлголт нь цаашдын урам зоригийг нэмэгдүүлсэн".

Даноне "Хятадын аж үйлдвэрийн гинжин хэлхээний урд талын зохион байгуулалтыг тасралтгүй нэмэгдүүлэх болно" гэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл