1 дүгээр сарын 27-ны үдээс хойш 3 цагт ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулганы Шилийнгол аймгийн төлөөлөгчдийн багийн хурлын танхимд хоёр зочин ирсэн байна. Тэд Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хорооны дарга Соёл, ерөнхий редактор Баянбаатар нар болно. Тэд “Хоёр чуулган”-д зарим төлөөлөгчийн монгол сурах бичиг сургалтын материалд оршиж байгаа асуудлыг анхаарч байгааг сонсоод, төлөөлөгчдтэй гүнзгий ярилцах хүслийг өвөрлөн хурлын газар ирсэн байна.

Сүүлийн үед монгол сурах бичиг сургалтын материал, толь бичгийн алдаа, хэлний зүйн алдаа, зээлэх үгийг дураараа хэрэглэх, орчуулга болхи, зүйр цэцэн үгийг өөрчлөн хэрэглэх зэрэг асуудал оршиж байгаа тухай цахим хуудсаар цацагдаж, нийгмийн анхаарлыг татсан байна. “Хоёр чуулган”-ы хугацаанд Шилийнгол аймгаас ирсэн ардын төлөөлөгч Эрдэнэгэрэл болон Буянт тус тус “Монгол сургалтын материалд оршиж байгаа асуудал” болон “Монгол сургалтын материалын оршиж байгаа асуудлыг даруйхан өөрчлөн сайжруулах” тухай санал бодлоо дурджээ.
Баянбаатар монгол сурах бичиг сургалтын материалд үүсээд байгаа асуудлын шалтгаан болон энэ асуудлын тухай нийгэм дэх зарим буруу ойлголтыг хоёр төлөөлөгчид тайлбарлаж өгөв. Тэрээр хэлэхдээ: - Манай найруулж хэвлүүлсэн монгол сургалтын материалд ташаа үсэг зэрэг алдаа буруу гарсныг бид нуухгүй, бид тасралтгүй өөрчлөн сайжруулж байна. Үүний зэрэгцээ нийгмийн бүх талын хяналтыг хүлээн авна. Хэвлүүлэх явцад гарсан асуудлыг бид цаг тухайд нь залруулна гэв. Баянбаатар 5 талаас хоёр төлөөлөгчийн дурдсан асуудалд хариулт өгсөн байна.
Хоёр цаг гаруй ярилцсан хоёр төлөөлөгч, хэвлэлийн хорооны ажилтан хэвлэлийн хорооны тухайлсан ажлын эмх дараа, сурах бичиг сургалтын материал хэвлүүлэх тогтоол, өөрчлөн сайжруулах арга зам зэрэг олон талаар гүнзгий ярилцахын зэрэгцээ хоёр чуулганы хугацаанд нийгмийн бүх талын хүмүүсийг урьж ярилцах хурал хийж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг сүвэгчилж, хичээлийн сурах бичиг сургалтын материалд буруу ташаа дахин үүсэхийг эрс хориглож, хичээлийн сурах бичиг сургалтын материалын чанарыг дээшлүүлэхээр ярилцан тогтжээ.
