
"Бүс ба зам" дагуух улс орнуудад Хятад-Европын галт тэрэг зорчиж эхэлснээс Улаацав хот "Бүс ба зам" дагуух төмөр замын чухал суурин цэг болж, олон арван аж үйлдвэрийн парк баригдаж эхэлсэн бөгөөд энэ нь умард нутгийн хөгжлийг хөтөлжээ.
Өвөр Монголын Ази-Европын олон улсын логистикийн компани нь Улаанцав хотыг Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний логистикийн голомт хот болгосон. Улаанцав хотын Долоодугаар сум олон улсын логистикийн аж үйлдвэрийн парк нь "Улсын импортын худалдааг ахиулах үлгэр жишээ суурин"-аар сонгогодсон ӨМӨЗО-ы цорын ганц аж үйлдвэрийн парк юм. Тус компаниас өнгөрсөн жилүүдэд Хятад-Европ чиглэлийн галт тэргийг нийт 648 удаа аялуулсан бол коронавирусний дараа хил нээгдснээс хойш 50 гаруйг аялуулаад байна.

Умардын гэр ахуйн аж үйлдвэрийн парк нь 2014 онд байгуулагдаж, 35 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд эдгээрийн дотор Оросын модон материалын худалдааны аж ахуйн нэгж нэг, гэр ахуйн хэрэглээний үйлдвэр нэг байна. Тус парк нь жилд 400 мянган тонн модон мтериалыг үйлдвэрлэх хүчин чадалтай.
Тус парк нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны "Умардад нээлттэй байх суурин"-ыг бүтээн байгуулахаар зорилт болгон ажиллаж, импорт, экпортын худалдааг ахиулах суурин болон арилжаа худалдааны давуу тал, Улаанцав хотын зам харилцааны дөхөм байдалд түшиглэн Оросын модон мтериалыг ипортлох суурин байгуулж, Хятадын умард бүс нутгийг хамруулсан модон материалын арилжааны суурин болон хөгжжээ.

Өвөр Монголын Жя Зэ модон материалын компани нь "Бүс ба зам"-аар хөгжлийн чиг хандлага болгож, Хятад-Европ чиглэлийн галт тэргээр Оросоос түүхий модон материал импорлтолж, нарийн боловсруулалтаар гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэн умардын зах зээлд нийлүүлж, иргэдийн хэрэглээг хангаж байна.

Дээрх компаниуд нь Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний бараа тээвэр, аяллаар дамжуулан Хятад болон гадаадыг холбож, Өвөр Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортолж, гадаадын бараа бүтээгдэхүүнийг импортолж, орон нутгийнхаа хөгжлийг ахиулсаар байна.

