solongonews
Аялал жуучлалын өвөрмөц эрэлт хэрэгцээ газар авч байна
2017-04-24 15:36
Хөдөлмөрчдийн баярын амралтаа та хэрхэн төлөвлөж байгаа вэ?

“5 дугаар сарын 1”-ний дэлхийн хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан Хятад улсын хэмжээнд 3 хоног амрах юм байна. Жуулчны цахим үйлчилгээний газрын мэдээлснээр “Айл” маягийн жуулчны бааз сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг илүү татах болжээ.

Тодруулбал хувийн орон сууцаа ашиглан, бүс нутгийн соёл иргэншил, экологи, байгаль орчны нөөц зэрэгтэй уялдуулан жуулчдад хонож суух орон байр ханган ажиллуулдаг “хөдөөний айл” маягийн аялал жуучлалын үйлчилгээ сүүлийн үед хүмүүсийн таашаалд хүрэх болсон байна. Үүнээс гадна жижиг хотууд ч аялал жуучлалын сонголт болж байгаа аж. Ерөнхийд нь авч үзвэл цөөхөн хоногийн амралтаар иргэдийн тэн хагас нь хотын ойролцоо буюу 300 км дотор агаар салхинд гарахыг сонголт болгож байгаа юм байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл