
Өвөр Монголын Байгалийн музейн суурийг анх 2017 онд тавьж, 2018 оны 01-р сард үзмэрүүдийг дэлгэж, 11-р сарын 10-нд музей албан ёсоор нээлтээ хийсэн. Музей нь дөрвөн давхар зүүн, баруун хоёр хэсгээс бүрдэн коридороор холбогдсон байдаг.
Өвөр Монголын Байгалийн музей нь сүрлэг сайхан Өвөр Монгол, эртний Өвөр Монгол, баян тансаг Өвөр Монгол, ногоон Өвөр Монгол, Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэсэн сэдэвт таван үзэсгэлэнгийн танхимтай. Энэ таван танхимд өвөрмөц амьтан, ургамал, палеонтологийн олдворуудыг цуглуулж, олон мянган үзмэрүүд, ашигт малтамалын дээжээр дамжуулан, хүмүүст Өвөр Монголын ой мод, тал хээр, уул ус, том элсэн цөл, ан амьтан, ургамал, эртний организм ба эртний байгаль орчин, геологи ашигт малтмал, газар тариалан, мал аж ахуй, монгол анагаах ухаан, аялал жуулчлал зэргийг хамарсан байгалийн баялгийг голчлон харуулсан байна.
ӨМӨЗО-ны Байгалийн музей нь үзэсгэлэн, оролцогчдод палеонтологийн шинжлэх ухааны талаарх суурь ойлголт, байгаль экологийн боловсрол олгох, эрдэм шинжилгээний судалгаа, нийгмийн үйлчилгээг нэгтгэсэн томоохон хэмжээний байгалийн музей юм.
Музейн нэг давхарт "Сүрлэг сайхан Өвөрмонгол" нэртэй танхим бий. Энд Өвөр Монголын ой мод, бэлчээр, элсэн цөл хүртэлх байгалийн үзэсгэлэнт газруудыг голчлон харуулсан бөгөөд та бидний олж ч хараагүй олон тооны амьтан, ургамлын сорьцуудыг танилцуулсан байна.Байгалийн дүрслэлд дунд шуусан амьтны чихмэл нь гэрэл, сүүдрийн техникийг ашиглан үйл хөдлөл, дүр зургийг бүтээсэн нь хүүхдүүд ч гэлтгүй том хүнд ч онцгой таалагдсан.




Хоёрдугаар давхарын "Балар эртний Өвөр Монгол" танхимд Өвөр Монгол геологийн хувьд хэрхэн бүрэлдэн тогтсон, энэ газар нутаг дээр эртний амь нас, ахуй амьдрал хэрхэн оршин тогтнож байсныг харуулсан байна.



Гуравдугаар давхарт голчлон ашигт малтмалын эд эрдэнэсийг дээжлэн харуулсан байдаг. Эртнээс нааш гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэж ирсэн анар, усан болор, мана, оюу, номин зэрэг үнэт чулууг харж байсан бол энд та эдгээр эд эрдэнэсийг бүр томоор нь, эсвэл амьдралдаа харж ч үзээгүй эх газрын үнэт эрдэнийг харан алмайран гайхах болно.





Мөн 4-р давхарт нарийхан коридороор алхан орвол таныг үлэг гүрвэлийн гайхамшигт ертөнцөөр аялуулах болно. Энэхүү танхимд хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр дэглэсэн байна.


