solongonews
Турк Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна
2020-12-16 16:53
Турк Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган 15-ны өдөр хэлэхдээ, ирэх жил бол Турк, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Хятад улстай хоёр талын дээд түвшний солилцоо, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Туркийн тал бэлэн байна гэжээ.

Мөн өдөр Хятадаас Туркад суугаа шинэ элчин сайд Лю Шаобиний итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах үеэр Эрдоган хэлэхдээ, Турк улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт хүргэхийн тулд Хятад улстай хоёр талын дээд түвшний солилцоо, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ. Эрдоган Хятад улс коронавирусийн эсрэг тэмцэж буй томоохон амжилтад баяр хүргэж, хоёр тал вакцин зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Лю Шаобинь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцаа хоёр улсын төрийн тэргүүний удирдлага дор тасралтгүй хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, бодит хамтын ажиллагаа үр дүнд хүрч байна. Цар тахлын нөхцөл байдалд хоёр орны харилцааны агуулгыг улам баяжуулахын тулд Хятад Турк хоёр орон бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Хятад улс Турктэй хамтран хоёр орны стратегийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд, илүү өндөр түвшинд урагшлуулахад бэлэн байна гэжээ.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл