solongonews
Хонконг шуурхай төлбөрийн систем FPS-ыг ашиглалтад оруулав
2018-09-30 19:04
Хонконг шуурхай төлбөрийн систем FPS-ыг ашиглалтад оруулав.

Хонконгийн банк санхүүгийн удирдлагын газар 28-нд шуурхай төлбөрийн систем FPS-ыг албан ёсоор ашиглалтад оруулж, 09-р сарын 30-ны өдрөөс эхэлж дэлхийн цорын ганц бага мөнгөний төлбөрийн системийг бүх талаар ашиглаж эхэлснээ мэдэгджээ. Ийнхүү хэрэглэгчид бүтэн жилийн турш цаг тухайд нь банк дамнасан мөнгөн шилжүүлэг, мөн төлбөр тооцоо хийх боломж бүрдсэн байна.

FPS бол Хонконгийн банк санхүүгийн удирдлагын газрын ашиглаж байгаа шуурхай төлбөрийн систем бөгөөд харилцагчийн гар утасны дугаар буюу имэйл хаяг байхад л банк дамнан мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийх боломжтой хэрэгсэл бөгөөд хонконг доллар болон юаниар төлбөр тооцоо хийхийг дэмжих юм байна.

 Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Чэн Маовө хэлсэн үгэндээ: FPS-ыг ашиглаж эхэлснээр Хонконгийн жижиглэн худалдааны төлбөр тооцооны систем шинэ эринд орсныг, мөн Хонконг олон улсын банк санхүүгийн ухаалаг төв болон хөгжих тийш том алхам хийснийг харуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
“FPS нь дэлхийн анхны банк дамнасан, “цахим түрийвч” дамнасан, 24 цагаар ажилладаг бэлэн мөнгө шилжүүлэх талбар, дэлхийн адил төрлийн талбарт хонконг доллар, юаниар төлбөр тооцоо хийх систем юм. 09-р сарын 30-нд FPS-ыг албан ёсоор ашиглалтад оруулснаар, Хонконгийн иргэд хаана ч, хэдийд ч хялбар аргаар мөнгө шилжүүлэх, банк хоорондын данс, цахим түрийвчийг харилцан уялдуулах, мөн цаг тухайд нь жижиглэн төлбөр тооцоо хийх боломжтой систем юм.”
Эх сурвалжийн мэдээлснээр, FPS-ээс гадна Хонконгийн банк санхүүгийн удирдлагын газар QR код, мөн хэрэглээний систем ашигласан нь ч мөн л дэлхийд анхдагч болсон байна. Бизнес эрхлэгчид одоогоос эхлэн банкны олон төлбөр тооцооны системийн QR кодыг ашиглах хэрэггүй, зөвхөн FPS системийн QR кодыг уншуулж өөр өөр системийн төлбөр тооцоог хийх боломж бүрдсэн байна.
Хонконгийн банк санхүүгийн удирдлагын газрын орлогч дарга Ли Дажий хэлэхдээ: 09-р сарын 17-нд ажиллуулж эхэлсэн FPS-ыг ашиглах бүртгэлийг хийснээс хойш, хэрэглэгчид идэвхтэй ашиглаж байна гэжээ. Тэрээр:
“Бид 09-р сарын 17-ноос FPS-ыг ашиглах бүртгэлийг эхлүүлж, иргэдийн гар утсаны дугаар, имэйл хаягаар харилцагчаа бүртгэж авсан. 10 хоногийн турш, манай системд 450 гаруй мянган харилцагч бүртгүүлсэн.”
Ли Дажий: Одоо FPS төлбөргүй үйлчилж байна. Ирээдүйд банкнаас ч хураамж авахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ. FPS-ыг ашиглаж эхэлснээр Хонконгийн жижиглэн худалдааны төлбөр тооцоо хийх хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарна. Мөн иргэдийн өдөр тутмын хэрэглээний бараа худалдаан авах, төлбөр тооцоо хийх зэрэг дадал зуршилд ч өөрчлөлт гарна гэж Хонконгийн банк санхүүгийн удирдлагын газар тэмдэглэсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл