
27-ны өдөр Хятадын Автомашины Технологийн Судалгааны Төв Бээжин хотын 2022 оны "Хятадын автомашины нүүрстөрөгч багатай үйл ажиллагааны төлөвлөгөө" судалгааны тайланг нийтлэв. Тайланд Хятадын дотоодод худалдаалагдаж буй суудлын болон тээврийн зориулалттай автомашины хэрэгслийн нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ болон төвшинг тайлагнав.
Уг тайлан нийт 6725 маркийн автомашинд судалгаа хийжээ. Тоо бүртгэлээс үзэхэд Хятадын автомашины үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгаралт 1.2 тэрбум тоннд хүрч, үүний 58 орчим хувийг суудлын автомашин эзэлж байна. Уламжлалт бензин хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад цэвэр цахилгаан автомашины нүүрстөрөгчийн ялгаралт 43.4%-иар буурсан байна. 2060 он болоход цэвэр эрчим хүчний автомашин дунджаар километр бүрд 23 грамм нүүрстөрөгч ялгаруулж, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах асар их боломжийг бий болгох болно.
Судалгааны тайлангийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Хятад улсад дахин боловсруулсан ган, дахин боловсруулсан хөнгөн цагааны эзлэх хувь ойролцоогоор 10 хувь ба 20 хувь байна. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг сурталчлах, нүүрстөрөгчийн хийн хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар 2030, 2060 он гэхэд Хятад улсын автомашины үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тус бүр 700 сая тонн, хоёр тэрбум тоннд хүргэх төлөвтэй байна.
