ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 14-нд Ши-Ань хотноо зарим мужийн захиргааны гол албан тушаалтнуудыг оролцуулсан эдийн засгийн байдлын тухай уулзалт зохиож, эдийн засгийн өнөөгийн байдал, дараачийн шатны эдийн засгийн ажлыг сайтар хийх тухай хүмүүсийн санал санаачилгыг сонсжээ.
Ли Кэчян: Энэ оноос хойш олон улсын орчин улам ээдрээтэй болж, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашран, дотоодын эдийн засаг олон хүндрэлтэй тулгарч байна. Дараачийн шатанд хөгжлийг тэргүүн чухал үүрэг болгож, тогтвортой өсөлтийг баталгаажуулан, эдийн засгийн ажиллагааг зүй ёсны хүрээнд голлох байранд тавьж, өөрчлөлт нээлт, инновацыг шинэ эрч хүчээр ханган, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг өргөжүүлж, иргэдийн амьжиргааг улам сайжруулан, эдийн засгийн хөгжлийн уян хатан чанарыг бий болгох ёстой. Ажил олголтыг ахиулж, өсөлтийг тогтворжуулан, барааны үнэ ханшийг тогтвортой байлгаж, энэ оны гол гол зорилтыг биелүүлэн, ирэх жилийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд үндэс суурь тавих хэрэгтэй гэжээ.
