solongonews
“Сүхийн саарал” гэрэл зургийн үзэсгэлэн
2014-10-28 16:08
Тал нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалахаар уриалга болгосон тус үзэсгэлэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ.

      

          Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн (ӨМБИС) Орчин Үеийн Зураг Төслийн Урлагийн Дээд Сургуулийн (ОҮЗТУДС) Реклам Сурталчилгааны Дизайнерын төгсөх ангийн оюутан Сүхийн гэрэл зургийн бүтээлээр сэдэвлэсэн “Сүхийн саарал” гэрэл зургийн үзэсгэлэн 10 сарын 20-26-ны  өдрүүдэд ӨМБИС-д боллоо. Сүх энэ жилийн 7 сарын 30-д Хөххотоос мордон Хайлар хот  Эргүнэ хот  Шинэбарга зүүн хошуу  Манжуур зэрэг газраар 9 сарын 1 болтол 32 өдөр аялан 1000 гаруй гэрэл зургууд авснаас 80 гаруй зургийг сонгож энэ удаагийн үзэсгэлэндээ гаргажээ. Тал нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалахаар уриалга болгосон тус үзэсгэлэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ.

-Би бага байхын Хөлөнбуйрын тал нутгаар олон удаа очиж байсан, тал нутгийн сайхан үзэсгэлэн, хүн ардын эелдэг зөөлөн зан араншин нь надад гүн нөлөөлсөн. Гэрэл зураг авах сонирхолтой байсан болохоор их сургуульд орсны дараа өөрийнхөө гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар хүсэж мөрөөдөж байсан. Энэ жилийн зуны амралтаараа энэхүү хүслээ биелүүлэхээр Хөлөнбуйрын тал нутгийг сонгож, нийт 5500 километр замыг 32 өдрийн турш аялан тал нутгийн амьдралыг харуулсан 1000 гаруй гэрэл зураг авсан. Ойрын 20 гаруй өдрийн хичээл зүтгэлээр 13 аж ахуй нэгжийн хандивласан 1 сая гаруй төгрөг болон ӨМБИС-ын ОҮЗТУДС-ын  тус дэмжлэгээр энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж, тал нутгийн хүрээлэн буй орчноо хамгаалахыг уриалсан юм гэв.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл