solongonews
ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хурлын бэлтгэл хурал боллоо
2019-01-25 22:58
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн хурлыг даргалж, ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хорооны дэд эрхлэгч Насанмөнх, Рэнь Ванбө, Ү-Туань-Ин, Ляньсү, Хэ Яньлин, нарийн бичгийн дарга Түө Вэньшюэ нар хуралд оролцлоо.

ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хуралд 528 гишүүн төлөөлөгч, бэлтгэл хуралд 520 гишүүн төлөөлөгч оролцож хуульд нийцсэн тоонд хүрсэн байна.

Ли Жихэн: - Тун удахгүй болох ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хурал нь Хятад улсын хойд хэсэгт үзэсгэлэнт сайхан газрыг бий болгох хатуу нэг чигт алхам, орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах шинэ нөхцөл байдлын дор болж байгаа чухал хурал  юм гэлээ. 

Тэрээр мөн бүх төлөөлөгч хурлын үзэл санааны дагуу нэгдсэн ойлголтод хүрч, Өвөр Монголын бүх үндэстэн ард түмний ашиг тусын тулд маш хариуцлагатай хандан, үндсэн хууль болон хуулиар тогтоосон үүргийг гүйцэтгэн, асуудал бүрийг нухацтай авч үзэж, сэтгэл хүчээ нэгтгэсэн хурал болно гэдэгт итгэж байна гэжээ. 

Хурлаар ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хурлын хөтөлбөрийг баталж, ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хурлын дарга удирдлагын баг болон нарийн бичгийн багийг сонгон, ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын 2-р хурлын хяналтын хорооны гишүүдийн нэмэлт жагсаалтыг баталжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл