ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намын түүхийн сургалт хүмүүжлийн хурал дээр аливаа дэвшил, явж өнгөрсөн замаа мартаж болохгүй. Хэдий хол явж, хэдий гэрэл гэгээтэй ирээдүйд хүрсэн ч явж туулсан, өнгөрснөө мартаж болохгүй. Юуны төлөө мордсон гэдгээ мартаж болохгүй гэж заав. 100 жилийн салхи бороо, тоочоод баршгүй бэрх бартаа саад, 100 жилийн улирал хувьсал, тоолоод дуусашгүй аугаа үйлс агуу амжилт. ХКН байгуулагдсанаас БНХАУ байгуулагдсан түүхт чанартай хувьсал хүртэл, өөрчлөлт нээлт хийсэн тэнгэр газрыг донсолгосон хувирал хүртэл, ХКН-ын ХУIII их хурлаас хойш нам болон улсын ажил үйлс түүхт чанартай амжилт гаргаж, түүхт чанартай хувьсал гарсан хүртэл үндсэн шалтгаан нь ХКН Хятад улсын ард иргэдэд аз жаргал авчирч, Хятадын үндэстний сэргэн мандлыг биелүүлэх уг санаа болон үүрэг хариуцлагаа баримталсанд байна.
ХКН-ын I хурал
1921 оны 07 дугаар сард ХКН бүх улсын төлөөлөгчдийн анхдугаар хурал Шанхайн Францын онцгой бүсийн Ван Жылү замын 106 тоот (одоогийн Шин Е замын 76 тоот)-д албан ёсоор эхэлж, хамгийн сүүлийн нэг өдрийн хурал нь Жэжян мужийн Жя Шиний Нань Хү нуурын аялал жуулчлалын онгоц дээр болов. Тус аяллын онгоц дээр ХКН мэндэлжээ. ХКН-ын I хурал дээр ХКН албан ёсоор байгуулагдсаныг тунхаглав. ХКН Хятад улсын хамгийн тэргүүний анги болох ажилчин ангийн төрийн намын хувьд ажилчин ангийн ашиг тусыг төлөөлснөөр барахгүй, Хятад улсын ард иргэд, Хятадын үндэстний ашиг тусыг төлөөлөв.
ХКН-ын II хурал
1922 оны 07 дугаар сард ХКН-ын II хурал Шанхайн өмнө Чэндү замын Фү Дэли 625 тоот хуралдав. Хурлаар анхны намын дүрмийг баталж, эзэрхэг түрэмгий ба феодалыг эсэргүүцэх ардчилсан хувьсгалын тодорхой хөтөлбөрийг анх удаа дурдан гаргажээ.
ХКН-ын III хурал
1923 оны 06 дугаар сард ХКН-ын III хурал Гуанжөүд хуралдав. Хурлаар нам байгуулагдсан эхний үеийн намын дотоодын Гоминдан нам болон ХКН хамтран ажиллах асуудал дээр оршиж байсан чухал том зөрчилдөөнийг зөвөөр шийдвэрлэж, бүх намын ойлголтоо нэгтгэв.
ХКН-ын Ⅳ хурал
1925 оны 01 дүгээр сард ХКН-ын Ⅳ хурал Шанхайд хуралдав. Хурлаар үгээгүй ангийн ардчилсан хувьсгал дахь удирдах эрх ба ажилчин тариачны холбооны асуудлыг анх удаа тодорхой дурджээ. Ардчилсан хувьсгалын агуулгад бүрэн төгөлдөр тогтоол гаргажээ.
ХКН-ын Ⅴ хурал
1927 оны 04 дүгээр сараас 05 дугаар сар болтол ХКН-ын Ⅴ хурал Үханд хуралдав. Хурлаар үгээгүй ангийн ардчилсан хувьсгалыг удирдах эрхийг тэмцэн олох, хувьсгалт ардчилсан засгийг байгуулах ба газар тариалангийн хувьсгалыг хэрэгжүүлэх зэрэг зарчмуудыг дурдан гаргав. Намын түүхэн дэх анхны төвийн сахилга бат хянан байцаах байгууламж болох төвийн хянан байцаах зөвлөлийг сонгов.
ХКН-ын Ⅵ хурал
1928 оны 06 дугаар сараас 07 дугаар сар болтол ХКН-ын Ⅵ дугаар хурал Москвагийн ойр дүүрэгт хуралдав. Хурлаар ажлын гол арга бүхнийг сүвэгчлэн зэвсэгт бослого зохион байгуулж байсныг урт хугацааны хатуужилтай олон нийтийн ажлыг хийх болгон өөрчилж, олон нийтийг тэмцэн олохыг намын тэргүүн чухал үүрэг болгохоор болов.
ХКН-ын Ⅶ хурал
1945 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар болтол ХКН-ын Ⅶ хурал Янь-Аньд хуралдав. Хурлаар намын урт хугацааны тэмцлийн дунд бүрэлдсэн шилдэг суртлыг гурван их суртал болгон хураангуйлав. Энэ нь ХКН-ын бусад төрийн намаас ялгагдах илэрхий шинж тэмдэг мөн.
ХКН-ын Ⅷ хурал
1956 оны 09 дүгээр сарын 15-наас 27-ны өдөр болтол ХКН-ын Ⅷ хурал Бээжинд хуралдав. Энэ нь ХКН-ын Бүх Хятад улсад төр барьсны дараа хуралдуулсан анхны бүх улсын төлөөлөгчдийн хурал болно. Хурлаар улсын дотоодын гол зөрчил бол эдийн засаг соёлын түргэн хөгжлийн тухай ард иргэдийн хэрэгцээ хийгээд одооны эдийн засаг соёлын ард иргэдийн хэрэгцээг хангаж дийлэхгүй байгаа байдлын хоорондох зөрчил мөн. ХКН ба Хятад улсын ард иргэдийн одооны гол үүрэг бол хүчээ төвлөрүүлэн энэ зөрчлийг шийдвэрлэж, улсаа маш хурдтайгаар хоцронгуй тариалангийн улсаас тэргүүний аж үйлдвэрийн улс болгон өөрчлөх явдал болно гэж зарлав.
ХКН-ын ХI хугацааны төв хорооны III бүгд хурал
Хятад улс хаашаа явах чухал их түүхэн цаг үед 1978 оны 12 дугаар сард ХКН-ын ХI хугацааны төв хорооны III бүгд хурал Бээжинд хуралдав. Энэ удаагийн бүгд хурлаас эхлэн өөрчлөлт нээлт ба Хятадын онцлогтой социализмыг байгуулах хөшиг нээгдэж, Дэн Шяопиний онол ч аажмаар бүрэлдэн хөгжив. ХКН-ын ХI хугацааны төв хорооны III бүгд хурал нь нэгэн агуу их эргэлтийн цэгийн хувиар түүхэн хуудаснаа тэмдэглэгдэв.
ХКН-ын ХI хугацааны төв хорооны III бүгд хурлаар Марксын үзлийн үзэл санааны шугам, улс төрийн шугам, зохион байгуулалтын шугамыг дахин тогтоож, намын ажлын голыг социализмын орчин үеийн бүтээн байгуулалт дээр шилжүүлэх, өөрчлөлт нээлт хийх түүхэн шийдвэрт бодлогыг тогтоон, БНХАУ байгуулагдсанаас хойших намын түүхэн дэх ач холбогдолтой агуу их эргэлтийг биелүүлж, өөрчлөлт нээлт ба нийгэм журмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ цаг үеийг нээжээ.
ХКН-ын ХII хурал
1982 оны 09 дүгээр сарын 01-нээс 11-ний өдөр болтол ХКН-ын ХII хурал Бээжинд хуралдав. Өөрчлөлт нээлтийн шинэ цаг үед орсны дараа ХКН-ын хуралдуулсан анхдугаар бүх улсын төлөөлөгчдийн хурал болно. Хурлаар өөрчлөлт нээлтийн шинэ цаг үед орсны дараа ямар замаар замнах гэсэн бүх нам, бүх ард иргэдийн хамгийн ихээр анхаарч байгаа чухал том асуудалд хариулт өгч, өөрчлөлт нээлт ба социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг удирдах агуу их туг болжээ.
ХКН-ын ХIII хурал
1987 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 01-ний өдөр болтол ХКН-ын ХIII хурал Бээжинд хуралдаж, социализмын анхан шатны онолыг системтэй тодорхойлон өгүүлж, намын социализмын анхан шатан дахь үндсэн шугамыг тодорхой хураангуйлж, “гурван алхмаар явах” орчин үеийн хөгжлийн бодлогыг тогтоов.
ХКН-ын XIV хурал
1992 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны өдөр болтол ХКН-ын XIV хурал Бээжинд хуралдав. Хурал дээр Жян Зэмин “Өөрчлөлт нээлт ба орчин үеийн бүтээн байгуулалтын алхааг хурдасгаж, Хятад улсын онцлогтой нийгэм журмын үйлсийн ялалтыг тэмцэн олох” сэдвээр тайлан хийв. Нийгэм журмын зах зээлийн эдийн засгийн байгууллыг байгуулах нь ХКН-ын ХIУ хурлаас гаргасан чухал том шийдвэрт бодлого мөн.
ХКН-ын XV хурал
1997 оны 09 дүгээр сарын 12-ноос 18-ны өдөр болтол ХКН-ын XV хурал Бээжинд хуралдав. Нам ба ХКН-ын ХУ хурлаар Хятад улсын онцлогтой социализмыг бүтээн байгуулах үйлсийн эрин зуун сундалсан хөгжлийг бүх талаар төлөвлөж, социализмын анхан шатан дахь намын үндсэн хөтөлбөрийг дурдан гаргаж, Хятад улсын онцлогтой социализмыг бүтээн байгуулах эдийн засаг, улс төр, соёлын үндсэн онцлог ба үндсэн шаардлагыг тодорхойлжээ.
ХКН-ын XVI хурал
2002 оны 11 дүгээр сарын 08-наас 14-ний өдөр болтол ХКН-ын XVI хурал Бээжинд хуралдав. Шинэ зуунд хуралдуулсан намын анхдугаар бүх улсын төлөөлөгчдийн хурал. ХКН-ын ХУI хурлын түүхт чанартай хувь нэмэр бол “гурвыг төлөөлөх” чухал үзэл санааг Маркс Лениний үзэл, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Шяопиний онолтой цуг намын урт хугацаагаар баримтлах удирдах үзэл санаа болгон намын дүрэмд бичиж оруулсан явдал болно. Хурлаар чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах тэмцэх зорилтыг дурдан гаргажээ.
ХКН-ын XVII хурал
2007 оны 10 дугаар сарын 15-наас 21-ний өдөр болтол ХКН-ын XVII хурал Бээжинд хуралдав. Хурлаар Хятадын онцлогтой Марксизмыг Хятад улсчилсан хоёр дахь удаагийн үсрэлтийн чанартай онолын үр дүн - Хятад улсын онцлогтой социализмын онолын системийг бүтээлчээр дурдан гаргасан бөгөөд гүнзгий тодорхойлон өгүүлжээ. Хурлаар шинжлэх ухаанч хөгжлийн үзэл бол Хятад улсын онцлогтой социализмын онолын системийн чухал их шинийг санаачилсан үр дүн болно гэж үзэн, энэхүү үр дүнг намын дүрэмд бичиж оруулахаар болов.
ХКН-ын XVIII хурал
2012 оны 11 дүгээр сарын 08-наас 14-ний өдөр болтол ХКН-ын XVIII хурал Бээжинд хуралдав. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрлэх чанартай шатанд орсон үед хуралдуулсан нэг удаагийн чухал их хурал юм. “Ард иргэдийн сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзэл бол бидний тэмцэх зорилт мөн”, “Бид ард иргэдтэй сэтгэл зүрхээ холбож, ард иргэдтэй жаргал зовлонгоо хамтатгаж, ард иргэдтэй нэгдэн, өглөө үдшийг тэмцэн шаргуу ажиллаж, түүх, ард иргэдэд хир тэнцсэн шалгалт өгөхөөр хичээнэ”. 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын дотоод гадаадын сэтгүүлчтэй уулзах хурал дээр Ши Жиньпин гэж шинэ нэг хугацааны төвийн удирдах хамтын өмнөөс амлав.
ХКН-ын ХIХ хурал
2017 оны 10 дугаар сарын 18-наас 24-ний өдөр болтол ХКН-ын ХIХ хурал Бээжинд хуралдав. ХКН-ын ХIХ хурлын тайланд уг санаа ба үүрэг хариуцлага бол Хятад улсын ард иргэдэд аз жаргал эдлүүлж, Хятадын үндэстний сэргэн мандлыг биелүүлэх явдал болно гэж тодорхой заав. Энэхүү уг санаа болон үүрэг хариуцлага бол ХКН-ыг урамшуулан зоригжуулж тасралтгүй урагшлуулах хөдөлгөх хүч болсон. ХКН-ын ХIХ хурлаас Хятад улсын онцлогтой социализмын үйлсийн хөгжлийг бодон, Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмыг төв чангаар дурдан гаргасан бөгөөд энэхүү үзэл санааг намын урт хугацаагаар баримтлах удирдах үзэл санаагаар тогтоож, намын дүрэмд бичин оруулж, намын удирдах үзэл санаа бас нэг удаагийн цаг үетэй зэрэг урагшлахыг биелүүлэв.
