solongonews
Бугат хотын нисэх онгоцны буудлын олон улсын зорчигчийн тоо давхардсан тоогоор 60 мянгыг давжээ
2017-11-16 16:54
Бугат хотын нисэх онгоцны буудлын олон улсын зорчигчийн тоо давхардсан тоогоор 60 мянгыг давжээ.

Бугат хотын нисэх онгоцны буудал 11 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэлх байдлаар давхардсан тоогоор нийт 1.792 сая зорчигч аялуулсан байна. Олон улсын зорчигч давхардсан тоогоор 60275-д хүрч, нийт зорчигчийн 3.4 хувийг эзэлсэн байна. Энэ онд Бугат хотын нисэх онгоцны буудалд нийт 8 агаар аяллын компани 9 зурвас олон улс, орон нутаг хоорондын агаарын маршрутын үйл ажиллагааг явуулжээ. Мөн Бугат хотоос Зүүн Өмнөд Азын улс орны Bangkok, Krabi, Nha Trang, Phuket, Pattaya, Siem Reap хотуудад маршрутыг нэвтрүүлсэн байна.  Мөн Бугат хотоос Монгол Улсын Улаанбаатар хот, Оросын зарим хотод маршрут гаргаж, Бугат хотоос Хятад улсын Шянган хот чиглэлийн маршрутыг ч нэвтрүүлсэн байна.

Энэхүү олон улсын агаар аяллын маршрут нэвтэрснээр Бугат хотын иргэд гадаадад аялж зугаалахад таатай нөхцөл байдлыг хангаж өгсөн байна. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл