solongonews
Хятадын эдийн засаг дээр хагас жилд 12.7 хувь өсөв
2021-07-28 22:03
2021 оны эхний хагаст Хятадын ДНБ өмнөх жилээсээ 12.7 хувь өслөө.

Энэ оны эхний хагасын байдлаас харахад Хятадын эдийн засаг маш сайн амжилт үзүүллээ. Холбогдох тоо баримтад харуулснаар, Хятадын эдийн засаг цар тахлаас өмнөх түвшинд хүрч очсон бөгөөд цаашлаад зарим үзүүлэлтээрээ цар тахлын өмнөх үеэс ч сайн байна. Хятадын засгийн газрын авсан макро эдийн засгийн оновчтой бодлогын үр дүнд эдийн засаг нийгмийн хөгжил болон иргэдийн амьдрал шинэ нөхцөл байдалд маш түргэн дасан зохицож, цар тахлын асар их сорилтыг даван туулсан юм.

Хятадын үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзэхэд, 2021 оны эхний хагаст Хятадын ДНБ өмнөх жилээсээ 12.7 хувь өслөө. Ялангуяа нэгдүгээр улиралд ДНБ 2020 оны сэргэн хөгжих байдлаа хэвээр хадгалж, хөрөнгө оруулалт болон бизнесийн таатай орчин нь зах зээлд эерэг дохио өгч байна. Үүнээс гадна "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улс зах зээлээ улам нээлттэй болгож, эдийн засгийн хөгжлийн чанарт анхаарах болно. Хятадын засгийн газар энэ оны ДНБ-ыг 6 хувь байлгах зорилт дэвшүүлсэн боловч Дэлхийн банкны төсөөллөөр Хятадын энэ оны ДНБ 8.5 хувь байх болно.

Энэ оны эхний хагаст Хятад улс гадаадын хөрөнгийг татан оруулсан талаар ихээхэн амжилт олсон юм. Хятадын худалдааны яамны тоо баримтад харуулснаар, оны эхний хагаст 607 тэрбум 400 сая юанийн гадаадын хөрөнгийг бодитой ашиглаж, энэ нь өмнөх жилээсээ 28.7 хувь өсөн нэмэгджээ. Дэлхийн олон орнууд цар тахлын ноцтой нөлөөнөөс гарахын төлөө бүх хүчээ шавхаж буй энэ үед Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хэвээр хадгалж чадсан нь үнэхээр амаргүй амжилт юм. Үүнээс харахад Хятадын засгийн газрын эдийн засгийн хөгжлийг баталгаажуулах төрөл бүрийн арга хэмжээ авч, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, Хятадыг гадаадын хөрөнгө оруулалтын зорих орон болгожээ.

Хятадын олон улсын худалдаа өмнөх жилийнхээ амжилтыг цаашид бататгаж, олон улсын зах зээл Хятадын бараанд маш их эрэлттэй байж, экспорт цаашид нэмэгдлээ. Хятадын гаалийн ерөнхий газрын бүртгэлээр, 2021 оны эхний хагаст Хятадын барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ 18 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оноос 27.1 хувь өсжээ. АСЕАН бол Хятадын нэгдүгээр улирлын худалдааны хамгийн том түнш байж, импорт экспортын хэмжээ нь 191 тэрбум 400 сая ам долларт хүрч, Хятадын худалдааны нийт хэмжээний 14.7 хувийг эзэлж, нэгдүгээр улирлын Хятад Америкийн худалдаа зохих хэмжээгээр нэмэгдэж, 165 тэрбум 700 сая ам долларт хүрчээ.

Хятадын аж ахуйн нэгжүүд бахархам амжилт бүтээлээ. Хятадын төрийн зөвлөлийн төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны тоо баримтад харуулснаар, оны эхний хагаст төвийн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн нийт орлого нь 17.1 их наяд юаньд хүрч, өмнөх жилээсээ 28.2 хувь нэмэгджээ.

Үүний хамт Хятадын хот суурины ажилгүйдэл ч буурч байна. Хятадын үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны 03-р сараас жишээлэхэд 03-р сард Хятадын хот суурины ажилгүйдэл 5.3 хувьд хүрч, 02-р сараас 0.2 нэгжээр буурсан байна. Тоо хэмжээний хувьд харахад Хятадын 1-р улирлын шинээр нэмэгдсэн ажлын байр 2 сая 970 мянга байсан нь  өмнөх жилээсээ 680 мянгаар нэмэгджээ. Үүнээс харахад Хятадын хөдөлмөр хүчний зах зээл ч тогтвортой сэргэн нэмэгдэж байгаа юм. "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд Хятад улс хөдөө тосгоны ажилгүйдлийг цаашид ихээр нэмэгдүүлэх зорилт тавьсан юм. Энэ бол Хятадын төв болон орон нутгийн засгийн газрын ирээдүйн чухал үүргийн нэг болоод байгаа юм. 

Найруулагч: ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл