solongonews
Хятадад өвчний шинж тэмдэггүй оношлогдсон тохиолдол 37 байна
2020-04-22 10:36
Хятадад өвчний шинж тэмдэггүй оношлогдсон тохиолдол 37 байна

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 02-нд мэдээлснээр 20-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 11 тохиолдол бүртгэгдэж, 4 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Хармөрөн мужид 6, Гуандун мужид 1 тохиолдлыг илрүүлэв. Нас барсан тохиолдол шинээр нэмэгдсэнгүй, халдвар авснаар сэжиглэгдсэн 3 тохиолдлыг илрүүлсэн нь 2 нь зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Мөн 39 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 882 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 1 нэмэгдсэн байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 811 хүрч, үүнд 44 нь хүнд өвчтөн болно. Халдвар авснаар сэжиглэгдсэн 32 тохиолдол байж, давхардсан тоогоор 1587 тохиолдол бүртгэгдэж, 776 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

20-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 1003 оношлогдсон тохиолдол бүртгэгдсэний 37 нь өвчний шинж тэмдэггүй оношлогдсон тохиолдол болно. Одоод хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82758, эдгэрч эмнэлгээс гарсан нь 77151 хүн, нас барсан хүний тоо 4632, эмнэлгийн ажиглалтад байгаа нь 8791хүн байна.


 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл