solongonews
Хятадын засгийн газрын хүмүүнлэгийн эд материал Дамаскт хүрэв
2023-02-16 16:17
Хятадын засгийн газрын хүмүүнлэгийн эд материал Дамаскт хүрэв.

Хятадын Засгийн газраас газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд үзүүлж буй тусламж, хүмүүнлэгийн эд материал 15-ны өдөр Сирийн Дамаскт хүрэв. Сирид суугаа Хятадын Элчин сайд Шы Хунвэй, Сирийн Менежмент, байгаль орчны дэд сайд Муатаз нар угтан авч, нисэх онгоцны буудалд гардуулан өгөх ёслолд оролцов.

Шы Хунвэй хэлэхдээ "Хэдийгээр Хятад, Сири хоёр хэдэн мянган километрийн зайтай ч бие биедээ тусалж, хамтран ажилладаг жинхэнэ найзууд байсаар ирсэн. Хятадын засгийн газрын тусламжийн эд материал нь анхны тусламжийн иж бүрдэл, хөвөн даавуун хувцас, майхан, хөнжил гэх мэт яаралтай тусламжийн материалаас гадна мөн агааржуулагч, мэс заслын аппарат, хүчилтөрөгчийн концентратор зэрэг гамшгийн дараах сэргээн босголтод нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг мөн багтаасан байна. Эдгээр эд материал, тоног төхөөрөмж нь Сирид гамшгийн уршгийг даван туулж, гамшгийн бүсэд аль болох түргэн хугацаанд хэвийн дэг журмыг сэргээхэд тусална гэж найдаж байна" гэжээ.

Муатаз хэлэхдээ "Хятад болон бусад найрсаг орнуудын дэмжлэгтэйгээр Сири улс гамшгийг эртхэн даван туулж, илүү сайхан эх орноо сэргээнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

06-нд Сирийн хилийн ойролцоо Туркийн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны дараа Хятадад бүх шатны хүмүүс Сирид тусламж үзүүлж идэвхтэй ажилласан байна. Хятадын Улаан загалмайн нийгэмлэг шуурхай арга хэмжээ авч, Турк, Сирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэгүүдэд яаралтай хүмүүнлэгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгээс Сирид олгосон хүмүүнлэгийн хоёр багц эд материал 09-ний өдөр, 13-ны өдөр Дамаскт хүрчээ. Сири дахь Хятадын иргэдийн хандивласан материалуудыг хүлээлгэн өгөх ёслол 12-нд Дамаскт болсон байна.

Зохиогч: Бэлтгэсэн: Амар, Сафар, Жалани
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл