
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 07 дугаар сарын 18-ны өдөр Бээжин хотноо Малайзын Ерөнхий сайдын тусгай элч, Ахмадын зөвлөлийн ахлагч Дейнийг хүлээн авч уулзсан байна.
Дэйн юуны өмнө Малайзын Ерөнхий сайд Махатираас Ли Кэчянд илгээсэн захидлыг хүндэтгэн гардуулав. Махатир захидалдаа: Малайзын шинэ ээлжийн Засгийн газар Хятадтай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн баталж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд Малайзад хөрөнгө оруулалт хийх, үйлдвэр худалдаа ажиллуулахыг дэмжих болно. Малайз, Хятадын харилцааны хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ:
- Хятад, Малайз нь урт удаан жилийн найрсаг түүхтэй сайн хөрш юм. Таны энэ удаагийн айлчлал нь Малайзын шинэ ээлжийн засгийн газар хоёр орны харилцааг хүндэтгэж, Хятад, Малайзын харилцаа тогтвортой хэвээр байх эсэхийг чухалчлан үзэж буйг харуулж байна. Хятад улсын тал Малайзтай хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцааны суурийн дээр хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийг батлах болно. "Бүс ба зам" санаачилгыг Малайзын хөгжлийн стратеги бодлоготой илүү сайн уялдуулж, аж үйлдвэрийн хүрээлэн, далай дагуух аж үйлдвэрийн бүс, зам тээврийн салбарын дэд бүтэц зэрэг томоохон төслүүдэд хамтран ажиллахыг дэмжиж, соёлын солилцоог өргөжүүлэн, хоёр орны ард иргэдэд ашиг хүртээхээр хүчин зүтгэх болно гэжээ.
