solongonews
ДЭМБ нь Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлын үр дүнг үнэлж байна
2021-05-12 10:14
ДЭМБ нь Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлын үр дүнг үнэлж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд саяхан хэлэхдээ: - Үхань болон Хятадын бусад ихэнх бүс нутагт цар тахлын эсрэг тэмцэл нааштай үр дүнд хүрсэн. Энэ нь өвчлөлийн түвшинг маш бага түвшинд байлгасны дараа хүмүүс нийгэм, эдийн засгийн амьдрлын талаар илүү их сонголттой болсон гэжээ.

Мөн өдөр ДЭМБ-ын хэвлэлийн бага хурлаар саяхан Үхань хотод болсон "Гүзээлзгэнэ хөгжмийн наадам" олон хүний ​​сонирхлыг татаж оролцсон тухай болон нийгмийн зайг хатуу чанд хянаж байдаг бусад улстай харьцуулан асуухад ДЭМБ-ын эрүүл мэндийн онцгой байдлын төслийн гүйцэтгэх дарга Майкл Райан : - Үхань болон Хятадын ихэнх бүс нутаг цар тахлын үр дүнтэй урьдчилан сэргийлэн, хяналтад авснаар үр шимийг нь хүртэж байна гэлээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл