Хятадын үндэстэн үе улиран оршин тогтнож байгаа нь үндэстнүүдийн бүлгэмдэл нөхөрлөлтэй холбоотой;
Хятадын үндэстэн хөгжин цэцэглэж баяжин хүчирхэгжсэн нь үндэстнүүдийн бүлгэмдэл нөхөрлөлөөс үүдэлтэй;
Хятадын үндэстний агуу их сэргэн мандалт үндэстнүүдийн бүлгэмдэл нөхөрлөлд түшиглэнэ.
Улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сайтар суралцаж хэрэглэх бол үндэстнүүдийн харилцаа, солилцоо, уусалцлыг чангатгахын тэргүүн нөхцөл бөгөөд басхүү үндэстнүүдийг бүлгэмдүүлэн нягтруулж, хамтдаа тэмцэх, Хятадын үндэстний хамтын цогцын ухуумсрыг бат цогцлоох чухал арга зам болно.
Маркс: “Үг хэл бол нэгэн төрлийн үйлдлийн, бусдын төлөө оршихоор барахгүй бас миний тус биеийн төлөө орших ахуйч ухамсар мөн” гэж хэлсэн нь бий. Хятад улс бол олон үндэстэнтэй, олон үг хэлтэй, олон үсэг бичигтэй улс. Олонх үндэстэн бүгд өөрийн гэсэн үг хэлтэй, бүх газруудад мөн адил бус нутгийн аялгуутай байдаг. Хэрвээ бүгд өөр өөрсдийнхөөрөө л яриад байвал өрөөлийн ярьсныг хэн ч ойлгохоо больж, үндэстний нягтруулах хүч ба төвлөрүүлэх хүч бүрэлдэж чадахгүй. Хятадын үндэстний агуу их сэргэн мандалт ч биелэхэд хүндрэлтэй болно. Гагцхүү үг хэл нэвтэрвэл сая харилцан ойлголцож, дээд хэмжээний хамтын ойлголтыг бүрдүүлж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын далайц их хүчийг нягтруулж чадах юм.
Орон бүсийн зааг хязгаарыг эвдэх, мэдээ мэдээлэл ба мэргэжлийг уламжлах бааз болсны хувьд нам ба улсаас улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн түгээмэлжүүлэх ажлыг дээд хэмжээгээр чухалчилсаар ирсэн. Ялангуяа, намын арван наймдугаар их хурлаас хойш олон төрийн бодлого, арга хэмжээ нийтлэн, нэг бүлэг чухал том төслүүдийг хэрэгжүүлэн Хятад улсын үг хэл, үсэг бичгийн шинэ индэрт гарав. Өдгөө түгээмэл хэлийг хятад улсын хэмжээнд түгээмэлжүүлсэн хэмжээ 80.72 хувьд хүрч, үсэг таних хүмүүсийн дотор дүрэмжсэн хятад үсгийг хэрэглэх харьцал 95 хувийг давж, бүх газар орон, нийт үндэстний солилцоо, харилцаанд үг хэлний харш саадыг үндсэндээ арилгасан. Улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн түгээмэлжүүлэх нь нийт үндэстэн, газар орнуудын өргөн дэлгэр харилцаа, бүх талын солилцоо болон гүнзгий уусалцлыг өргөнөөр ахиулж, улсын эдийн засгийн бүтээн байгуулалт, сурган хүмүүжил, шинжлэх ухаан, техник мэргэжил, соёл зэрэг нийгмийголон талаар хөгжүүлсэн. Мөн улсын нэгдэл ба үндэстний бүлгэмдлийг хамгаалах, улс ардын боловсрол, нийгмийн боловсон байдлыг дээшлүүлэхэд орлуулж болшгүй чухал үйлдэл үзүүлсэн гэж хэлж болно.
Амжилт бүтэмжийг олж харахын зэрэгцээ улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэх явцад зүүн баруун бүс нутгийн хооронд, хот хөөдөөгийн хооронд, мөн хөгжил тэнцвэргүй асуудал оршиж, ялангуяа зарим мал аж ахуй, тариалах орон, хил хязгаарын үндэстний оронд улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийг түгээмэлжүүлэх хэмжээг дээшлүүлэх шаардлагатай гэдгийг сэргэгээр олж таних хэрэгтэй. Улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийн сурган хүмүүжлийг өргөнөөр дэлгэрүүлж, маш чанар сайтай улсын нэгдсэн журмаар найруулсан сургалтын материалыг хэрэглэх нь өнөө үед гавъяа байгуулж, мянган онд ашиг хүртэх сайн бодлого байж, нийт үндэстний ахан дүүсийн үндсэн ашиг тустай нийцнэ. Үүнийг сайн хэрэгжүүлэхэд нэг талаар ухуулан тайлбарлах ажлыг идэвхтэй хийж, өргөн олон түмнийг хөтлөн жолоодож, улсын нэгдсэн журмаар найруулсан сургалтын материалыг хэрэглэх, улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэхийн чухал их ач холбогдлыг гүйцэд таниж, ухамсраараа улсын нэгдсэн журмаар найруулсан сургалтын материалыг хэрэглэж, ухамсраараа улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сайн сурч хэрэглэдэг болгох хэрэгтэй; Нөгөө талаар бүх шатны засаг захиргаа болон сурган хүмүүжлийн холбогдох байгууллага нэгжүүд Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэх ажлын чухал чанар, урт хугацаат чанар болон бэрх хатуужилтай чанарыг гүйцэд танина. Гол гол газар орон, хүмүүс, гол асуудалд анхаарлаа хандуулан үргэлжлэн хүчилж, багшийн хүч, зардлын баталгаа, хичээлийн тохируулалт зэрэг тал дээр шинжлэх ухаанаар төлөвлөн оновчтой бодлого хэрэгжүүлж, арга барилаа тасралтгүй шинэчлэн, ажлын бодитой үр дүнгээ тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй.
Бүхнийг хамарч, байдгийг багтаахын улмаас их үйлсийг бүтээдэг юм. Улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичиг нь Хятадын үндэстний таван мянган жилийн түүхийг ачаалан, агуу их сэргэн мандалтын хамтын үүрэг хариуцлагыг хөгжөөж, үндэстнүүдийн ард түмний гүн зузаан хайр сэтгэлийг холбож байна. Бид үргэлжлэн хүчилж удаан тэвчээртэйгээр гавъяа зүтгэл гарган, улсын түгээмэл хэрэглэх үг хэл, үсэг бичгээр холбоос болгож, 56 үндэстний бүлгэмдэн тэмцэх итгэл зориг, хүч чадлыг нягтруулдаг л юм бол Хятадын үндэстнийг багтаамжит чанараар маш чанга, маш их нягтралын хүчтэй, амьдралын хүчээр нэн тэвчээртэй хувь заяаны хамтын цогц руу урагшилж чадах юм.
