solongonews
Залуу уран бүтээлч Дүүрэнзааны анхны цомог “Монгол нүүдэл”
2016-12-27 10:36
Залуу уран бүтээлч Дүүрэнзааны хөөмийн урлагийн “Монгол нүүдэл” анхны цомгийн нээлтийн ёслол саяхан Хөххотод боллоо.

Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчиний тал нутагт төрж өссөн Дүүрэнзаан хар бага наснаасаа дуу хөгжимд дур сонирхолтой нэгэн байжээ. Дөрвөн жил суралцан мэргэжил дээшлүүлэн өөрийгөө олж, хөөмийч болох аяны жолоогоо шүүрчээ. 2013 онд тэрээр Өвөр Монголын цэргийн дүүргийн урлагийн багийн гоцлол дуучнаар элсэж, “Дайчин” хамтлагийн дуучин, морин хуурч болов. “Дайчин цэрэг”, “Монгол нүүдэл” зэрэг төлөөлөх бүтээлээрээ уралдаан тэмцээн, үдэшлэгийн тайзанд гялалзаж явжээ. Дүүрэнзаан мөн “Шилийнголд чамайг хүлээнэ”, “Урт цагаан хэрэм” зэрэг кинонд дүр бүтээж авьяасаа сорьж явсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл