Өвөр Монголын гадаад худалдааны экспорт импортын ерөнхий өртөг нэмэгдэв
2017-03-15 22:30
Өвөр Монголын гадаад худалдааны экспорт импортын ерөнхий өртөг нэмэгдэв.
ӨМӨЗО-ны худалдааны явдлын танхим мэдээлснээр, 2017 оны 1-2 сард Өвөр Монголын гадаад худалдааны экспорт импортын ерөнхий өртөг 2.05 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 30.2 хувиар нэмэгдэв. Нийт өсөлтийн хэмжээ нь 1 дүгээр сарын мөн үеэс 12.2 нэгжээр нэмэгдэж, улсын дундаж нэмэгдлийн хэмжээнээс 16.9 нэгжээр их байв. Үүнд, нийт импортын хэмжээ 1.32 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар нэмэгдэн, дараалсан нийт экспортын хэмжээ 730 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 22.4 хувиар нэмэгджээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
