solongonews
“Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжин хотноо болно
2017-05-12 12:21
“Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжин хотноо болно.

“Олон улсын хамтын ажиллагааг чангатгах, “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулж, хамтдаа хөгжиж амжилтад хүрье” гол сэдвийн дор зохион байгуулагдах “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт 5 дугаар сарын 14-ний өдөр Бээжин хотноо болно.

Энэ удаагийн чуулга уулзалтад 28 улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн болон улс орнуудын хэдэн зуун зочид төлөөлөгчид оролцож, хамтран ажиллах их бодлогыг хамтдаа зөвшилдөж, хамтран ажиллах тавцанг хамтдаа бүтээн байгуулж, хамтын ажиллагааны үр ашгийг хамтдаа хуваалцах болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл