solongonews
Элчин сайд Шин Хаймин Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхантай уулзлаа
2019-03-28 11:30
Элчин сайд Шин Хаймин Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхантай уулзлаа.

Энэ сарын 22-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын шинэ Захирагч С.Амарсайхантай ажил хэргийн уулзалт хийлээ.

Элчин сайд Шин Хаймин Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд шинэ ажлаа хүлээн авсанд баяр хүргэлээ. Тэрээр мөн Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын дарга болон бусад төрийн албыг хашиж байхдаа Хятад, Монголын орон нутгийн нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нааштай хувь нэмэр оруулж байсанд Хятадын тал сайшаалтай байна. Улаанбаатар хот Бээжин хот болон Тяньжинь хоттой нөхөрсөг харилцаатай байдаг бөгөөд энэхүү харилцаа хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд ямагт үлгэр жишээ байсаар ирсэн. Таны удирдлага дарга НЗДТГ хоёр улсын холбогдох орон нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр улсын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд манай ЭСЯ үүнд үргэлжлүүлэн гүүр нь байхад бэлэн байна гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын шинэ Захирагч С.Амарсайхан: - Улаанбаатар хотод их олон дэд бүтцийн бүтээн байгуулалт Хятад найз нөхдийн тусламжтайгаар бүтээгдсэн бөгөөд эдгээр нь хотын оршин суугчдад бодит үр өгөөжийг өгч байна. Үүнд миний бие Улаанбаатар хотын нийт иргэдийг төлөөлөн Хятадын талд талархлаа илэрхийлж байна. Энэ жил бол Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Бид энэхүү завшаанаар БНХАУ-ын ЭСЯ болон бусад байгууллагатай хоёр талын орон нутгийн харилцаанд түлхэц өгч ажиллахад бэлэн байна. Бид мөн Хятадын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй уялдаагаа бэхжүүлж холбогдох хамтарсан төслүүдийн хэрэгжилтэд түлхэц өгөхөд бэлэн байна” гэлээ.

Талууд мөн Улаанбаатар хот болон БНХАУ-ын холбогдох орон нутаг хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцов.

Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Улс төрийн газрын дарга Гу Имин, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар нар оролцлоо.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ЭСЯ-ны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл