solongonews
Хятад-Орос чиглэлийн автобус явж эхэллээ
2016-06-17 15:23
Хятадын Чанчүниэс Оросын Владивосток хүрэх аяллын анхны автобус 17-нд хоёр талаас нэгэн зэрэг хөдөлжээ.

Энэхүү автобус шугамдаа явснаар хоёр орны хил дамнасан аяллыг нэмэгдүүлэх болно хэмээн Гирин мужийн аялал жуулчлалын газрын албаны төлөөлөгч илэрхийллээ.

Долоо хоногт нэг удаа аялах Чанчүнь-Владивосток чиглэлийн олон улсын аяллын автобус албан ёсоор шугамдаа явж эхэллээ.
Төлөвлөгөөний дагуу Хятадын жуулчид суусан аяны автобус Хунчүн боомтоос гарч, Владивосток хүрнэ. Оросын жуулчид Хятадад ирсний дараа, Чанчүнь- Халуун рашаан, Чанчүнь-Чанбай шань уул, Чанчүнь-Гирин хот зэрэг маршрутыг сонгож болох юм.

Гирин мужийн аялал жуулчлалын газрын олон улсын солилцооны захиргааны дарга танилцуулж хэлэхдээ, 2015 онд Оросоос Хятадын Гирин мужид аялсан жуулчид 250 мянгад хүрч, Гирин мужийн бараг 130 мянга гаруй аялагчид Орос улсад аялсан гэжээ.

Найруулагч: ....
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл