Улаанхад хотын Хишигтэн хошуу нь хот суурин, зам харилцаа зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайн хийж, аялал жуучлалын салбарыг түлхүү хөгжүүлж байна. 2017 онд Хишигтэн хошууны аялал жуучлалын компанид харьяалагдах аялал жуучлалын 3 бүс нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 500 сая юанийн хөрөнгө оруулж, хөдөө орон нутгийн аялал жуучлалыг түлхүү хөгжүүлж байна.
“Тал нутгийн гэрэлт сувд”, “Хятадын 3 дахь том хунт нуур” хэмээгдсэн Далайнуур нь Хятадын хойд нутгийн чухал экологийн бүс бөгөөд Хятадын зүүн бүсийн нүүдлийн шувуудын өлгий юм. Мөн Азийн гол болох намаг газраар бүрэлдсэн байна. 2006 онд Далайнуур нь Хятадын 3A зэрэглэлийн үзэсгэлэнт район ба Хятадын усан аялал жуучлалын районоор цоллогдсон юм. Бид усан онгоцонд сууж Далайнуураар аялан, хөтчийн танилцуулгыг сонсож явахдаа уг нуур дал ясны хэлбэртэй болохоор нутгийн монголчууд “Далнуур” мөн “Хунт нуур” хэмээн нэрлэдгийн мэдэж авлаа.


Хишигтэн хошуунд байрлаж байгаа дэлхийн геологийн парк Асгат нь 1343 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд онцлог төрх бүхий геологийн тогтоцтой юм. Энд Гүнгэрийн гол, Их Хянган даваа, Хоолтын гол, Улаанбутан зэрэг байгалийн үзэмжит бүс байдаг.







