solongonews
2021 оны эхний дөрвөн сард төсвийн орлого тогтвортой нэмэгдэв
2021-05-24 16:56
2021 оны эхний дөрвөн сард төсвийн орлого тогтвортой нэмэгдэв.

Хятадын Сангийн яамны нийтэлсэн тоо баримтын дагуу 2021 оны 01-ээс 04-р сард төсвийн орлого тогтвортой өсөн нэмэгдэж, иргэдийн үндсэн амьжиргаа, цалин болон эдийн засгийн эргэлтийг баталгаажуулах зэрэг гол чухал салбар дахь зарлага үр ашигтай баталгаажсан аж.

Тоо баримтаас харахад, оны эхний 4 сард Хятад улсын ердийн олон нийтийн төсвийн орлого 7 их наяд 800 тэрбум 800 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.5 хувиар өсөн нэмэгдсэн бол зарлага нь 7 их наяд 639 тэрбум 600 сая юаньд хүрч, мөн үеийнхээсээ 3.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнд боловсрол, нийгмийн хамгаалал болон ажлаар хангах, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг салбар дахь зарлага тусбүр 12.4 хувь, 6.3 хувь, 5.8 хувиар өссөн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Сангийн яамны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл