solongonews
Хаврын цагт ч элбэг хураалт авна
2021-04-22 09:44
Хаврын цагт ч элбэг хураалт авна.

Хятад улсын олон салбарт элбэг хураалтын ажил ид явагдаж байна. Хятадын хөдөлмөрч түмэн элбэг хураалт авч магнай тэнүүн амьдарна. Уйгагүй хөдөлмөрлөсний дүнд хаврын цагт ч элбэг хураалт авч байгаа мишээл тодруулсан фото зургийг хүргэж байна.

Гуандүн мужийн Шэньжян хотын Шүвэнь шяний Чүйже суурин хан боргоцой хураах үе эхэлж, нутгийн жимс тариалагчид хан боргоцойгоо хураан тун завгүй ажиллаж байгаа ба орон нутгийнхан төрөл бүрийн зах зээлд борлуулах ажлыг эрчимжүүлж байна.

Сичуань мужийн Гуан-Ань хотын Чючи шяний Жюжяо суурингийн Хүн Чаомэнь тосгоны тариачид хүнсний мөөг хураана.

Борооны улирлын үеэр Гуаншигийн Жуан үндэстний Өөртөө Засах Гуйлинь хотын Лүншэнгийн тойрон дахь цайны цэцэрлэгүүд шинэ цай түүх алтан ургацын улирал эхэлжээ. Цайны тариалан эрхлэгчид тариалангийн үеэр "Гүюй цай" түүхээр уул руу явдаг. "Гүюй цай" бол шэврээ бороотой улирлын турш түүж авдаг хаврын цай бөгөөд шинэ цай нь ногоон өнгөтэй, шүүслэг навчтай, өтгөн байдаг дээд зэрэглэлийн цай юм.

Жэжян мужийн Нинбө хотын Бэйлүиь дүүргийн Чайчяо гудамжинд цэцгийн тариалан эрхлэгчид хурц улаан цэцгийн үр зарахаар завгүй ажиллана.

Шаньдүн мужийн Рүнчэн хотын Хүшянь суурингийн Тяньхай буланд загасчид далайн бортгондой барьж байна.

Хувэй мужийн Ичан хотын Тигүй шяний Гүө Жябэй суурингийн Янь Дэнбао тосгоны оршин суугчид амтат жүрж түүж байна.

Гуаншигийн Жуан үндэстний Өөртөө Засах орны Бэйхай хотын Хэпү шяний Шяньжүө суурингийн Ян Жяшань тосгоны иргэд хулуугаа түүн зах дээр гаргана.

Гүйжүө мужийн Биже хотын Танфэн нийгэм дүүрэг нь 400 гаруй акр талбай газарт тахианы аж ахуй эрхэлдэг бөгөөд тосгоныхон өндөг түүж цэвэрлэн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор тарааж байна.

Гуандүн мужийн Гуанжүө хотын Жяши тосгоны загас үржүүлэх баазын цэгцтэй байрлуулсан “ногоон тор”-ын эгнээ  нь цаг цагийн гайхамшгийг харуулна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл